Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

Хүүхдийн спортын V их наадмын шилдгүүд тодорсоор


Монголын хүүхдийн спортын V их наадам эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Спортын 17 төрлөөр эх орны өнцөг булан бүрээс шалгарсан өсвөрийн шилдэг тамирчид ялалтын төлөө өрсөлдөж байгаа билээ.
 
Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймгийн тамирчид 13 алт, 4 мөнгө, 7 хүрэл медальтайгаар наадмыг тэргүүлж байгаа бол Сүхбаатар дүүрэг 9 алт, 8 мөнгө, 12 хүрэл, Баянзүрх дүүрэг 9 алт, 7 мөнгө, найман хүрэл медальтайгаар удаалж байна.
 
Өчигдөр хөнгөн атлетик, уран гимнастик, бокс, чөлөөт бөхийн аваргууд тодорсон юм. Тухайлбал боксын тэмцээнд нийт 18 байгууллагын 115 тамирчид 6 өдрийн турш хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж
 
Нийт багийн дүнгээр:
 
1-байр Орхон аймаг
 
2-р байр Сэлэнгэ аймаг
 
3-р байр БЗД тус тус шалгарч жин тус бүрийн медалтнууд тодорлоо.
 
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл