Удирдлага


ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД
ЭНХБАЯРЫН БАТШУГАР
Боловсрол:
- 1994-2000 онд Нийслэлийн 14 дүгээр дунд сургууль,
- 2000-2004 онд АНУ-д бүрэн дунд боловсрол эзэмшсэн,
- 2004-2008 онд АНУ-ын Бентлигийн их сургууль, эдийн засагч, санхүүч.
Ажлын туршлага:
- 2008-2011 онд JPMorgan хөрөнгө оруулалтын банкир,
- 2011-2012 онд МАХН-ын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга,
- 2012-2016 онд Монгол банкны Дэд ерөнхийлөгч,
- 2016-2021 онд Медиахолдинг ХХК-ийн ТУЗ-ын гишүүн,
- 2021 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2022-2024 онд Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга,
- 2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд,
- 2026.04.03-ны өдрөөс Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар сонгогдон ажиллаж байна.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
НАМЖИЛЫН ЭРДЭНЭБАЯР
Боловсрол:
- 1981-1991 онд Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын сургууль,
- 1991-1997 онд Анагаах Ухааны Их сургууль, Хүний их эмч,
- 2001-2003 онд ЭМШУИС, Анагаах ухааны магистр,
- 2003-2004 онд ЭМШУИС, Арьс, гоо заслын эмч,
- 2006-2010 онд Япон улсын ТОКҮШИМА их сургууль, Анагаахын шинжлэх ухааны доктор,
- 2011-2014 онд АШУҮИС, Эмнэлгийн менежер,
- 2014-2015 онд ЗГХЭГ, Удирдлагын академи, Төрийн захиргааны менежмент,
- Анагаах ухааны дэд профессор
- Анагаах ухааны профессор
- Анагаах ухааны зөвлөх зэрэгтэй
- Анагаах ухааны тэргүүлэх зэрэгтэй
Ажлын туршлага:
- 1997-1998 онд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Эрүүл мэндийн төв, Хүүхдийн эмч,
- 2001-2003 онд ЭМШУИС, Харшил астма лаборатори, Судлаач,
- 2003-2004 онд Монос Анагаах ухааны дээд сургууль, Эмгэг физиологийн багш,
- 2004-2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Арга зүйч, багш,
- 2006-2010 онд Япон, Токушимагийн их сургууль, Докторант туслах багш,
- 2010-2012 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Ахлах багш,
- 2012-2025 онд ЭМЯ, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Ерөнхий захирал,
- 2025-2026 онд ЗГХА, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
- 2026 оноос Эрүүл мэндийн яам, Төрийн нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байна.

