Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ


“Имж эх асаргаа” нь дутуу төрсөн нярайг арьсаар хүрэлцүүлэн асрах арга юм. Нярайг дулаан байлгах, халдвараас сэргийлэх зэрэг ач холбогдолтой бөгөөд нярайн эндэгдлийг 40 хувь, үжлийг 65 хувь, гипотермийг 72 хувь, эмнэлэгт эргэн хэвтэлтийг 58 хувь бууруулж, хөхөөр дагнан хооллолтыг 20 хувь дэмжиж, нярайн өсөлтийг дэмждэг байна.

"Имж эх асаргаа"-г дутуу төрсөн нярайд зориулан 2001 оноос эхлэн хэрэглэж эхэлснээс хойш өнөөг хүртэл олон улсын сургалтад хамрагдаж нарийн техник ач холбогдлыг эмч мэргэжилтнүүд нэвтрүүлэн зөвлөн туслах байдлаар хэрэглэж байна.

- “Дутуу төрөлт сэргийлэлт ба дутуу нярайн менежментийн шилдэг туршлага” олон улсын сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж өнөөдөр дутуу төрсөн нярайд нэн шаардлагатай асаргааны арга техник болох “Имж эх асаргааны чиглэлийн сайн туршлага”, сургалт мэдээллийг хүргэж байна.
- Монгол Улсын Засгийн газар нярайн эндэгдлийг бууруулах зорилт тавин, 2030 он гэхэд 1000 амьд төрөлтөд 5.5, 2050 он гэхэд 2.3 хүртэл бууруулах стратегийг хэрэгжүүлж буй бөгөөд нөгөө талдаа эцэг эхчүүдийн асаргааны энгийн арга техникүүдийг сайтар сургаснаар энэ чиглэлийн эндэгдлийг бууруулах, аврах ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл