Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

Сурагчийн ширээ ба сандалны стандарыг есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ


   Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар "Сурагчийн ширээ ба сандал Техникийн шаардлага" MNS 6582:2016; “Сурагчийн ширээ ба сандал. Турших арга” MNS 6583:2016 стандартуудыг хэлэлцэж баталсан билээ.  

    “Сурагчийн ширээ ба сандал Техникийн шаардлага"  MNS 6582:2016 стандартаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн ширээ, сандлын төрөл болон зориулалтын хэмжээнд тавих шаардлагыг тогтоож өгсөн бол ”Сурагчийн ширээ ба сандал.Турших арга” MNS 6583:2016 стандартаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн ширээ болон сандлын бат бэхийг шалгах аргачлалыг тогтоосон.

   Дээрх  хоёр стандартуудыг 2016 оны 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэх юм.

 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл