Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

Сургагч багшийн сургалт боллоо


   Эрүүл мэнд, спортын яам нь Япон улсын Жайкагийн төсөлтэй Төгсөлтийн дараах сургалтыг сайжруулахаар 2015 оноос /2015-2020/ хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.

   Төслийн төлөвлөгөөний дагуу энэ онд “Сургагч багш бэлтгэх” эхний сургалтыг өнгөсөн 05 сард, сургагдсан багш нарыг чадавхижуулах  хоёр дах хэсгийн 06 сарын 10-12 өдрүүдэд хийлээ.

   Сургалтад Төв болон тусгай мэргэжлийн төв эмнэлэгүүд, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Орхон,  Булган аймгийн БОЭТ, АШУҮИС зэрэг байгууллагуудийн төлөөлөл 25 хүнийг “Сургагч багш”-аар бэлтгэж байна. Сургалтыг Япон улсын зөвлөх багш Хироаки Накажима, Хироаки  Такахаши, төслийн зөвлөх Акира Мураоки, Охора Хироши, Нода Хироуки нар удирдан явуулж байгаа билээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл