Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ  ЭХЭМҮТ: ТАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭНДЭГДЛЭЭС СЭРГИЙЛЭХ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО  ЭМЯ   НҮҮДЛИЙН ЭМНЭЛЭГ ОРХОН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА  ЭМЯ  УГТЭ: ЗҮРХ СУДАСНЫ НАРИЙН МЭС ЗАСЛУУДЫГ ХИЙХЭД ЛЮКСЕМБУРГИЙН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТАРЛАА  ЭМЯ  ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТЭЭР СУРГАЛТ ЯВУУЛЛАА  ЭМЯ  ГАМШИГ ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО  ЭМЯ   
 
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн яаманд 2011 оны 1 дүгээр улиралд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан


“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай” хууль, Засгийн газрын 2005 оны “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай” 67 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд иргэдээс амаар, бичгээр болон цахим сүлжээ, утсаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч хуулийн хугацаанд шуурхай шийдвэрлэж өргөдөл гомдлын шийдвэрлэлтэнд тавих дотоодын хяналтыг сайжруулан хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Эрүүл мэндийн яаманд 2011 оны 3 дугаар сарын 28-ны байдлаар иргэд, Улсын Их хурал, Засгийн газраас бичгээр 228 (95,3%), амаар 11(4,6%), нийт 239(100%) өргөдөл, гомдол, санал ирсэн байна.

Ирсэн өргөдөл, гомдлын буюу 167(69.8%)-ийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, 66 (27,6%)-ийн шийдвэрлэх хугацаа болоогүй, хугацаа хоцорсон - 6(2,5%)- байна.

Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын 196 (82%)нь өргөдөл, 38 (16%) нь гомдол, 5 (2%) нь санал, мэдээлэл байна.

Өргөдөлийг агуулгаар нь ангилж үзвэл

  1. ажилд орохыг хүссэн,- 10 (4,1%)
  2. Автомашин хүссэн- 1 (0,8%)
  3. тоног төхөөрөмж хүссэн -8(3,3%)
  4. эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхийг хүссэн,- 10(4,1%)
  5. орон сууц хүссэн,-9 /3,7%)
  6. захиргааны чөлөө хүссэн -2(1%)
  7. эмчилгээний төлбөрөөс чөлөөлж өгөхийг хүссэн-5(2%)
  8. Сургалт, төсөлд хамрагдахыг хүссэн-12(5%)
  9. Шагнуулахыг хүссэн -27 (11,3%)
  10. Эрүүл мэндийн тухай хуульд заасан тэтгэмж авахыг хүссэн-8 (3,3%)
  11. Бусад асуудлаар / Харьяа эмнэлэг, эмнэлгийн ажилчдын ёс зүй, эрүүл ахуйн асуудлаар гэх мэт 117 (48,9%)тус тус эзэлж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл