Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

Сайдын нэрэмжит тэмцээнд нэгдүгээр эмнэлэг манлайлав


Эрүүл мэнд, спортын сайдын нэрэмжит спортын наадам энэ сарын 13-17 ны хооронд “Буянт-ухаа” спортын цогцолборт амжилттай зохион байгуулагдаж дууссав.  Нийт 15 төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд Сагс, Волейбол, Боулинг, Ширээний теннис, Шатар гэсэн спортын 5 төрлөөр өрсөлдөж багийн оноогоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг шилжин явах ЦОМ-ын эзэнээр улиран тодорч, нийт 5 алт, 2 хүрэл медаль авч, 2 спортын мастер, салбарын 4 шилдэг тамирчин  болсны зэрэгцээ,  шилдэг хөгжөөн дэмжигчтэй байгууллагаар шалгарав.

Эрэгтэй сагсны баг – Алтан медаль

Эрэгтэй волейболын баг- Алтан медаль

Эмэгтэй сагсны баг – Алтан медаль

Эмэгтэй волейболын баг- Алтан медаль

Боулингийн баг- Алтан медаль

Ширээний теннис /эмэгтэй баг/ - Хүрэл медаль

Шатар /эрэгтэй/- Хүрэл медаль /Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Б.Түвшинжаргал/

Шилдэг тамирчид:

·         С.Оюунсүрэн - Ерөнхий мэс заслын тасгийн сувилагч

·         Д.Жавхлантөгс Урологи- Андрологийн төвийн их эмч

·         Б.Амгалан - Цусны эмгэг судлал чөмөг шилжүүлэн суулгах төвийн сувилагч

·         О.Отгонцоож- Бөөрний төвийн Гемодиализын тасгийн сувилагч

“Спортын мастер” цол авсан багийн гишүүд:

·         Э.Уламбаяр - Эрүү нүүрний мэс заслын клиникийн их эмч

·         Д.Жавхлантөгс - Урологи-Андрологийн төвийн их эмч

 

Холбоотой мэдээ, мэдээлэл