Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

Бэлгийн замаар дамжих халдварын тандалтын тогтолцоог сайжруулах хяналт хийв


    БЗДХ-ын тандалтын тогтолцоог бэхжүүлэх төслийн хүрээнд ЭМСЯ, ХӨСҮТ, НЭМГ, ДЭМБ болон НҮБ-ын Хүн амын сангийн  төлөөлөл СХД, ЧД-ийн ЭМТ-ийн БЗДХ-ын кабинетын үйл ажиллагаа болон тандалт судлалын үйл ажиллагаатай танилцлаа. БЗДХ-ын кабинетаар үйлчлүүлэгчдийн хавьтал судлалын бүртгэл мэдээллийн урсгалыг тодорхой болгох, хавьтал судлалын бүртгэлийг тогтмолжуулах, орон тооны хавьтал судлаач ажиллуулах, хувцас солих орчин бүхий түрхэцийн шинжилгээ авах өрөөг ажиллуулахыг даалгасан байна.

     СХД-ийн эрүүл мэндийн төв нь БЗДХ-ын үзлэгийн кабинет 2, тарианы өрөө, шинжилгээ авах нэг өрөөтэй ба их эмч 3, сувилагч, лаборант, сайн дурын зөвөлгөө өгөгч ажилтантайгаар үйлчлэх хүрээний 300000 орчим хүн амын дунд БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, хянах тусламж үйлчилгээг үзүүлж байна.  Жирэмсний хяналтын үзлэгээр зөвхөн өөрчлөлттэй гарсан эмэгтэйчүүдийг БЗДХ-ын үзлэгт хамруулдаг болсноор ачаалал харьцангуй багасчээ.

    ЧД-ийн эрүүл мэндийн төвийн БЗДХ-ын кабинет нь их эмч 2, нийгмийн ажилтан, сайн дурын зөвлөгч, сувилагч, лаборант 2 нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй үйлчлэх хүрээний 170000 орчим хүн амд БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, хянах тусламж үйлчилгээг үзүүлж байна. Жирэмсний хяналтын үзлэгээр зөвхөн өөрчлөлттэй гарсан эмэгтэйчүүдийг БЗДХ-ын үзлэгт хамруулдаг болсноор ачаалал харьцангуй багассан байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл