Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

Зөвлөх багийн сонгон шалгаруулалт зарлаж байна


“Өсвөр үеийнхэнд үзүүлэх ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээний стратеги”-ийн үйл ажиллагааны өртөг тооцох 2 хүний бүрэлдхүүнтэй зөвлөх багийг сонгон шалгаруулна.
 
 
 
Зөвлөх баг нь дараах үүрэгтэй ажиллана. Үүнд:
 
Өсвөр үе, залуучуудад ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээний стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны өртөг тооцох.
Зөвлөх багийг Эрүүл мэнд, спортын яам сонгон шалгаруулах ба сонгогдсон багтай гэрээ байгуулна.
 
Зөвлөх багийн ажиллах хугацаа: 2015 оны 10 дугаар сарын 01-нээс 2015 оны 11 дүгээр сарын 10.
 
Санхүүжилт: НҮБ-ын Хүн амын сан
 
Багийн бүрэлдэхүүн:
 
Зөвлөх -1,
Туслах - 1
Багийн гишүүнд тавигдах ерөнхий шаардлага:
 
Санхүү, эдийн засагч мэргэжилтэй,
Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан,
Эрдмийн болон мэргэжлийн зэрэг, цолтой,
Англи хэлний дунд буюу түүнээс дээш түвшингийн мэдлэгтэй,
Өртөг, зардал тооцох чиглэлээр ажилласан туршлагатай /Эрүүл мэндийн салбарын бодлогын баримт бичгийн өртөг тооцох ажил хийж байсан бол давуу тал болно/
Ёс зүйн зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй.
Жич: Энэхүү ерөнхий шаардлага нь зөвлөх, туслах 2-ын аль алинд нь хамаарна.
 
Гишүүдийн бүрдүүлэх материал:
 
Анкет /маягт№1/
Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар,
Эрдмийн цол болон мэргэжлийн зэргийг нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Ажиллаж буй байгууллагын тодорхойлолт
Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн урьдчилсан мэдэгдэл (УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан маягтаар)
Зураг - 4х6 хэмжээтэй 2 хувь.
Зөвлөх багт орж ажиллах хүмүүсийн материалыг 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүл мэнд, спортын яамны 209 тоот өрөөнд хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг /51/ 263846 дугаарын утсаар мэргэжилтэн С.Гантуяагаас авна уу.

Холбоотой мэдээ, мэдээлэл