Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

“Эмнэлгийн техникийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх-2” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа


    Азийн хөгжлийн банкнаас хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр 5” төслийн санхүүжилттайгаар “Эмнэлгийн техникийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх-2” сэдэвт сургалтыг нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын инженер техникчид гэж хоёр хуваан Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хурлын зааланд амжилттай зохион байгууллаа.

   Сургалтад Эрүүл мэнд, спортын яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,  ЭМСЯ-ны  харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв,  аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллага,   АХБ-ны “Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр –IV, V” төсөл,  ШУТИС-ийн багш,  мэргэжилтэн, инженер, техникчид зэрэг нийт 51 хүн оролцлоо.  Сургалтыг Канадын Олон Улсын Эрүүл Мэндийн Нийгэмлэгийн олон улсын зөвлөх Билл Жентл, Андерс Энгстрём, ЭМСХХ-5 төслийн үндэсний зөвлөх А.Баяр нар  хийлээ. 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл