Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

ХӨСҮТ-д 10 сая төгрөгийн өртөг бүхий дуслын шингэнийг хандивлав


   Улаанбурхан өвчний дэгдэлттэй холбогдуулан Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт сайхан сэтгэлт  хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагаас санаачилан хандивын аян үргэлжилсээр байна.

    Хандив тусламжийн үргэлжилсээр байгаа бөгөөд  “Энхийн шүүдэр” ХХК-аас өөрийн үйлдвэрлэж буй 10.0 сая төгрөгийн үнэ бүхий  хоёр нэрийн  дуслын шингэнийг өнгөрсөн амралтын өдөр  ХӨСҮТ-д буцалтгүй тусламжийн хүрээнд хүлээлгэн өгсөн байна.

    Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ард иргэдийнхээ  эрүүл мэндийн төлөө, сэтгэл, зүтгэлээ зориулан  хамтран ажиллаж байгаа   “Энхийн шүүдэр” ХХК-ийн хамт олондоо Эрүүл мэнд, спортын яамын хамт олны  өмнөөс  талархалаа илэрхийлж, ажлын  амжилт хүсье. 

Холбоотой мэдээ, мэдээлэл