Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ  ЭХЭМҮТ: ТАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭНДЭГДЛЭЭС СЭРГИЙЛЭХ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО  ЭМЯ   НҮҮДЛИЙН ЭМНЭЛЭГ ОРХОН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА  ЭМЯ  УГТЭ: ЗҮРХ СУДАСНЫ НАРИЙН МЭС ЗАСЛУУДЫГ ХИЙХЭД ЛЮКСЕМБУРГИЙН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТАРЛАА  ЭМЯ  ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТЭЭР СУРГАЛТ ЯВУУЛЛАА  ЭМЯ  ГАМШИГ ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО  ЭМЯ   
 
Шуурхай мэдээ

A- A A+

НҮБ-ын Хүн амын сангийн Нөхөн үржихүйн эрүүл мэндийн Дэлхийн хөтөлбөрийн хүрээнд эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тухай үндэсний хэмжээний тендерийн баримт бичгийг шинэчилнэ


Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сангийн Нөхөн үржихүйн эрүүл мэндийн Дэлхийн хөтөлбөрийн хүрээнд эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тухай үндэсний хэмжээний тендерийн баримт бичгийн шинэчилсэн хувилбар боловсруулах, танилцуулах 3 хоногийн сургалт, семинар 2011 оны 3 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд Улаанбаатар зочид буудлын Өргөө танхимд зохион байгуулагдсан байна. Энэхүү сургалт, семинарыг зохион байгуулахаар

НҮБ-ын ХАС-гийн Копенгаген дахь Худалдан авах газрын зөвлөх Карен Расмуссен, Мариано Флешлэр нар хүрэлцэн ирж, ажиллаж байна. Энэ семинар, сургалтад эм, эмнэлгийн хэрэгслийн тендерийн үйл ажиллагааг гардан явуулдаг ЭМЯ-ны болон харьяа нэгдсэн эмнэлгийн эмийн мэргэжилтнүүд, Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын ажилтнууд оролцож, тендерийн жишиг бичиг баримт, эм, эмнэлгийн хэрэгслийн техникийн тодорхойлолт, нөхцөл, үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгох талаар хэлэлцэж, харилцан туршлагаа солилцож, санал бодлоо ярилцав. Энэ үйл ажиллагаанд ЭМЯ, Сангийн яам ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд эм, эмнэлгийн хэрэгслийн онцлог байдлыг харгалзан, уг баримтад өөрчлөлт оруулснаар эрүүл мэндийн үйлчилгээний чанар сайжирна гэж үзэж байгаа юм.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл