Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

Эрүүл мэнд, спортын яам ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2016.04.13/


МОНГОЛ УЛСАД:

Хоолны хордлогот халдвар:

Худалдаа хөгжлийн банкны 13 ажилтан үхрийн өвчүү хувааж идсэн ба 10 хүнд (77%) нь дотор муухайрах, гэдэс дүүрэх, бөөлжих, усархаг суулгах, толгой өвдөх зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, гурав нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлэгдэж байна. Тандалт судалгаа болон лабораторийн шинжилгээ үргэлжилж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт нийт 78140  хүн хамрагдсаны 4866 нь томуу, томуу төст өвчтэй  тохиолдол оношилогдсон ба 6.2%-ийг  эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.3%-иар буурсан байна. Нийт өвчлөгсдийн 83%-ийг 0-9  насны хүүхдүүд  эзэлсэн бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн 1397 дуудлага ирүүлсний 617 тохиолдол буюу 44.2% нь ТТТӨ  гэж оношилогдсон  байна. ТТТӨ нь Чингэлтэй дүүрэгт 8.8%,  Налайх дүүргүүдэд 8.5% -ийг тус тус эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.

Эх сурвалж: НЭМГ

Архины хордлого:

4 дүгээр сарын 5-12-нд Нийслэлийн эмнэлгүүдэд архины хордлогын улмаас 419 хүн хандсаны 26 (6.2%) нь хэвтэн эмчлэгджээ. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногоос 16.2%-иар өсч, өмнөх оны мөн үеэс 8.5%-иар буурчээ.

Эх сурвалж: НЭМГ

Улаанбурхан өвчний шинэчлэгдсэн мэдээ:

   Улсын хэмжээнд  он гарсаар нийт 16107  улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3347 (21%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 308 өвчтөн хандсаны 263 (85%) улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 47 (17.8%) нь хэвтэж, 114 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 371 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 22 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.  

Эх сурвалж: ХӨСҮТ

 

ДЭЛХИЙ ДАХИНД:

Шар чичрэг өвчний дэгдэлт, Ангол улс:

     Тус улсын 18 аймагт дэгдэлт бүртгэгдэж, анхны тохиолдол-2015 оны 1 дүгээр сард бүртгэгдсэнээс хойш одоогийн байдлаар 1708 сэжигтэй тохиолдлоос 238 нас баралт бүртгэгджээ. Нас баралтын түвшин-13.8% байна. Тус улсын Засгийн газар болон Олон улсын байгууллагаас хамтарсан баг хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Шар чичрэг өвчний тархвар зүйн муруй, Ангол улсад

Микроцефали өвчин, Панама улсад:

Тус улсад Зика вирүст халдвартай хамааралтай микроцефали өвчин шинэ төрсөн 2 нярайд илэрчээ. 2 нярайгаас цуглуулсан сорьцод Зика вирүст халдвар эерэг дүнтэй тодорхойлогджээ.

Эх сурвалж: ДЭМБ

 

Холбоотой мэдээ, мэдээлэл