Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

УЛИРЛЫН ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ХАМРАЛТЫН МЭДЭЭ




2026 оны 09 дүгээр сарын 24                                                       Улаанбаатар хот
 
Нэг. Ерөнхий мэдээлэл
Улсын хэмжээнд 2026/2027 оны томуугийн жилд улирлын томуугийн эсрэг 500,000 хүн тун вакцинаар зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулахаар төлөвлөсөн ба одоогоор 333,000 хүн тун вакциныг хүлээн авч орон нутгийн дархлаажуулалтын цэгүүдэд 125,760 хүн тун, Улаанбаатар хотод 207,240 хүн тун вакциныг түгээсэн. Дархлаажуулалтын ажлыг 2026 оны 9 сарын 2-ны өдрөөс зохион байгуулж эхэлсэн.
Хоёр. Вакцинжуулалтын хамралт
2026 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар зорилтот бүлгийн вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 57.3% (286,278), Улаанбаатар хотод 61.6% (179,923), орон нутагт 51.2% (106,355) байна (Хүснэгт 1).
Эхний татан авалт хийсэн 333,000 хүн тун вакцины хувьд хамралт улсын хэмжээнд 86.0% (286,278), Улаанбаатар хотод 86.8% (179,923), орон нутагт 84.6% (106,355) байна. Булган, Дорноговь, Говьсүмбэр аймгууд эхний ээлжийн вакцин дууссан байна.
Хүснэгт 1. Улсын хэмжээнд улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт, зорилтот бүлгээр

Нийслэл:
Зорилтот бүлгийн 292,230 хүнийг улирлын томуугийн эсрэг вакцинд хамруулахаас 61.6% (179,923)-ыг хамруулсан байна. Хамралт Сонгинохайрхан (74.7%), Хан-Уул (69.4%), Баянгол (64.1%) дүүргүүдэд дунджаас дээш Багахангай (61.1%), Чингэлтэй (60.0%), Баянзүрх (59.2%), Багануур (53.4%), Налайх (53.0%), Сүхбаатар (50.0%)  дүүргүүд дунджаас бага байна (Зураг 1).   

Зураг 1. Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралтын мэдээ, дүүргээр
Эрсдэлт бүлгээр нь хамралтын хувь: Хүүхдийн байгууллагын багш нар 100.0%, архаг хууч өвчтэй хүмүүс 68.9%, эрүүл мэндийн байгууллагын ажилтан 67.4%, 6 сартайгаас 6 настай хүүхэд 54.4%, жирэмсэн эмэгтэйчүүд 29.3% байна. Эхний татан авсан вакцины дийлэх хувь нь хүүхдийн дархлаажуулалтад зориулагдсан боловч энэ бүлгийн хамралт бусад бүлгээс бага байна.
Бага насны хүүхдийн вакцинжуулалтын хувьд 6 сартайгаас 1 нас хүртэлх хүүхэд 32.5%, 1-2 насныхан 25.8%, 3-6 насныхан 66.4%-ийн хамралттай байна (Зураг 2). Налайх дүүрэгт 6-аас 12 сартай хүүхдийн хамрагдалт 5-аас бага хувьтай байна.

Зураг 2. Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт, хүүхдийн насны бүлгээр, дүүргээр
Вакцины хамралтын мэдээг 9 дүүргийн ЭМТ ирүүлэхээс 100.0% ирүүлсэн байна.
Орон нутаг:
Зорилтот бүлгийн 207,770 хүнийг вакцинд хамруулахаас 51.2% (106,355) -ийг хамруулаад байна. Хамралт Ховд (61.7%), Архангай (60.3%), Сэлэнгэ (60.0%), Увс (59.8%), Орхон (59.7%), Дорнод (59.0%),  Дорноговь (58.3%), Хэнтий (55.3%), Төв (54.0%), Говь-Алтай (53.7%) аймгуудад хамралт дунджаас дээгүүр Баянхонгор (50.4%), Говьсүмбэр (49.5%), Сүхбаатар (49.2%), Дархан-Уул (46.6%), Өмнөговь (45.2%), Баян-Өлгий (43.3%), Булган (42.5%), Өвөрхангай (42.3%), Дундговь (42.1%), Хөвсгөл (41.4%), Завхан (37.5%) аймгууд  дунджаас доогуур байна (Зураг 3).

Зураг 3. Улирлын томуугийн вакцины хамралтын мэдээ, аймгаар
Эрсдэлт бүлгээр нь хамралтын хувь: Хүүхдийн байгууллагын багш нар 100.0%, 6 сартайгаас 6 настай хүүхэд 75.5%, эрүүл мэндийн байгууллагын ажилтан 21.8%, жирэмсэн эмэгтэйчүүд 13.9% архаг хууч өвчтэй хүмүүс 5.9% байна.
Бага насны хүүхдийн вакцинжуулалтын хувьд 6 сартайгаас 1 нас хүртэлх хүүхэд 69.0%, 1-2 насныхан 41.8%, 3-6 насныхан 92.1%-ийн хамралттай байна. (Зураг 4). Орхон аймаг 6-аас 12 сартай хүүхдийн хамрагдалт 5%-аас бага байна.

Зураг 4. Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт, хүүхдийн насны бүлгээр, дүүргээр
Вакцины хамралтын мэдээг 21 аймгийн ЭМГ ирүүлэхээс 20 (95.2%) аймаг ирүүлсэн байна. Говь-Алтай аймаг мэдээ ирүүлээгүй байна.
Гурав. Зөвлөмж:
  1. Вакцинд хамрагдсан иргэдийн мэдээллийг Дархлаажуулалтын цахим программд бүрэн оруулах;
  2. Хүүхдэд цэцэрлэг, сургуулиар хийхдээ энэ оны 6 сараас хойш томуугийн вакцин хийлгэсэн эсэхийг тодруулах, давтан хийхээс сэргийлэх;
  3. 6 сартайгаас 6 настай хүүхдийн хамралтыг нэмэгдүүлэх, гэрээр хүмүүжиж буй хүүхдийг вакцинжуулах ажлыг эрчимжүүлэх, нэмэлт арга хэмжээг зохион байгуулах;
  4. Цахим тандалтыг хийн зорилтот бүлэгт мэдээлэл хүрч байгаа эсэхт үнэлгээг хийж, эрчимжүүлэх;
  5. Эмч, мэргэжилтнүүд томуугийн вакцины үр нөлөө, ач холбогдлын талаар зорилтот бүлгийн хүн ам, ялангуяа бага насны хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, жирэмсэн эмэгтэйчүүдэд тайлбарлан сурталчлах;
  6. Томуугийн вакцины талаар иргэдэд зориулсан сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, хороо, баг, хэсгийн ахлагч нартай хамтран зорилтот бүлэгт мэдээлэл хүргэх, иргэдийн хүсэлтэд нийцсэн мэдээллээр хангах;
  7. Хамрагдалтын мэдээг өдөр бүрийн 10:00 цагаас өмнө Google sheet-д оруулах.
 
ХӨСҮТ, Томуугийн төв
Хавсралт:
Улирлын томуугийн вакцины хамралтын мэдээг өмнөх өдөртэй харьцуулсан тоо, дүүргээр

Улирлын томуугийн вакцины хамралтын мэдээг өмнөх өдөртэй харьцуулсан тоо, аймгаар

Тайлбар: *-тараагдсан вакцин 100% хийгдсэн.  

 

Холбоотой мэдээ, мэдээлэл