Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА


Эрүүл мэндийн ажилтны өдөр , Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны үе үеийн удирдлага, нийт гишүүд, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд 100 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлээд: “Өнгөрсөн 100 жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллыг хангах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулахын төлөө үйлдвэрчний эвлэлийн байгууллага чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Монгол Улсын хамгийн чухал нөөц бол хүний нөөц, эрүүл монгол хүн. Эрүүл мэндийн ажилтан, эмч мэргэжилтнүүдийн нийгмийн баталгааг хангаж, ажиллах таатай орчныг бүрдүүлснээр тэд ажилдаа сэтгэл хангалуун, үр бүтээлтэй хөдөлмөрлөх нөхцөл бүрдэнэ. Энэ нь иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чухал хүчин зүйл юм” гэв.Тэрбээр салбарын сайдаар томилогдсоноос хойш хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид хэрэгжүүлэхээр зорьж буй бодлогын асуудлын хүрээнд уулзалтад оролцогчдод танилцуулж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн санал, хүсэлтийг нээлттэй сонслоо.

Эрүүл мэндийн салбарын хөгжил нь эрүүл мэндийн ажилтан бүрийн хөдөлмөр, ур чадвар, хөдөлмөрийн үнэлэмжтэй салшгүй холбоотой. Иймд Эрүүл мэндийн яамнаас салбарын хүний нөөцийг дэмжих, ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтын ажиллагаагаа цаашид ч тууштай үргэлжлүүлнэ гэлээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл