Монголын Тусгай Олимпийн Хороо,Эрүүл мэндийн яамтай хамтран оюуны бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Эрүүл мэндийг дэмжих” "Health Promotion" сургалтыг 2026 оны 8 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулсан.Тусгай Олимпийн хөдөлгөөн (Special Olympics) нь оюуны бэрхшээлтэй хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдийг спортоор дамжуулан хөгжүүлэх, өөртөө итгэх итгэл, бие даасан байдал, нийгмийн оролцоог нь нэмэгдүүлэх зорилготой хүмүүнлэгийн хөдөлгөөн юм. Энэхүү хөдөлгөөн нь зөвхөн спортын ур чадварыг хөгжүүлэхээс гадна оролцогчдыг нийгэмд тэгш эрхтэйгээр оролцох, өөрийн боломжоо бүрэн дүүрэн нээхэд нь дэмжлэг үзүүлдэг төрийн бус байгууллага юм..jpg)
Сургалтад УНТЭ,УГТЭ,УХТЭ,ГССҮТ,СЭМҮТ,ХӨСҮТ,АӨСҮТ,ЦТЭ,ТТАХНЭ,САУЭШТ, АШУҮИС Монгол Японы эмнэлэгийн 53 эмч, сувилагч, хөдөлгөөн засалч оролцож, оюуны бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний онцлог, харилцаа хандлага, эрүүл мэндийг дэмжих арга барилын талаар мэдлэг, туршлагаа хуваалцаж байна.Сургалтын хүрээнд оюуны бэрхшээлтэй иргэдтэй зөв харилцах арга зүй, эрүүл мэндийн боловсрол олгох оновчтой аргачлал, хөдөлгөөн засал болон эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг өдөр тутмын тусламж үйлчилгээнд хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар мэдлэг, ур чадвараа дээшлүүлэв. Цаашид энэхүү мэдлэг, туршлагыг өөрсдийн байгууллагад түгээн дэлгэрүүлснээр оюуны бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг хүн төвтэй, хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
.jpg)
Сургалт танхим болон дадлага хослуулан хэлбэрээр явагдаж байгаа бөгөөд "Тиби" хоол зүйн платформыг үүсгэн байгуулагч С.Мөнхтуул, "CrossFit Nomads"-ыг үүсгэн байгуулагч Б.Галт, "Туж Мишээл" шүдний эмнэлгийн эмч М.Төгсжаргал нар мэдээлэл өгсөн.
Эрүүл мэндийн яам,Монголын Тусгай Олимпийн Хороо хамтран олон улсын сайн туршлагыг нутагшуулах, эрүүл мэндийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх замаар оюуны бэрхшээлтэй иргэдийг эрүүл, идэвхтэй, чанартай амьдрах боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллах болно .







