Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ОХУ-ЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД ЕВГЕНИЯ КОТОВАТАЙ УУЛЗЛАА


Уулзалтын үеэр сайд Э.Батшугар Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд 1995 онд байгуулсан эрүүлийг хамгаалах, анагаах ухааны салбарын хамтын ажиллагааны хэлэлцээр амжилттай хэрэгжиж ирснийг онцолж, Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараах сургалт, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт тогтмол хамруулж ирсэнд талархал илэрхийллээ.

Мөн эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжиж буй хамтарсан сургалтыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ ургийн мэс засал, хүүхдийн мэдрэлийн мэс засал, нүд судлал зэрэг нарийн мэргэжлийн сургалтыг хамруулах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.
Хариуд нь ОХУ-ын Эрүүл мэндийн дэд сайд Евгения Котова хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бүх чиглэлээр өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, хүний нөөц бэлтгэх, шинэ технологи, инновацыг нэвтрүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжтойг тэмдэглэлээ. Тэрбээр одоогоор 140 монгол оюутан ОХУ-д анагаах ухааны чиглэлээр суралцаж байгааг дурдаад, цаашид магистр, докторын түвшний сургалт, судалгаанд хамруулах боломж нээлттэй байгааг мэдээлэв. Мөн эмийн салбарын ажилтан, эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, хүүхдийн эмч бэлтгэх, хоёр улсын төрөлжсөн эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Талууд цаашид эмч, мэргэжилтэн бэлтгэх, эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, халдварт болон зоонозын өвчний тандалт, хариу арга хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээр санал нэгдлээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл