Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ДУУРИАЛГАН ҮЗҮҮЛЭХ ТАКТИКИЙН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албанд зохион байгуулагдаж буй гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн хүрээнд дууриалган үзүүлэх тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа.

Тус дадлага сургуулийг орон нутагт Говь-Алтай, Сүхбаатар, Өмнөговь, Орхон, Төв аймагт, нийслэлд Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Нийслэлийн Эрүүл мэндийн газарт зохион байгуулсан юм.

Дадлагын үеэр хээрийн эмнэлэг дэлгэх, хөдөлгөөнт баг ажиллуулах, гоц халдварт өвчний үеийн хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг бодит нөхцөлд ажиллаж, байгууллага хоорондын уялдаа холбоо, бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр ажиллалаа.

Энэхүү дадлага сургуулиар гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед эрүүл мэндийн салбарын шуурхай хариу арга хэмжээний тогтолцоог бэхжүүлэх, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах бэлэн байдлыг нэмэгдүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл