Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УИХ-ын даргын А/95 дугаар захирамжаар байгуулагдсан “Ахмад настны хөдөлмөр эрхлэлт, нийгмййн халамж, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн болон ахмадын цогц тусламж үйлчилгээний асуудлаар” санал, дүгнэлт гаргах дэд ажлын хэсэг Баянгол дүүргийн Ахмадын эмнэлэгт ажиллалаа


Ажлын хэсгийн уулзалт Баянгол дүүргийн Ахмадын эмнэлэгт зохион байгуулагдсан бөгөөд УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, ЭМЯ-ны ЭТБХГ-ын дарга М.Наранпүрэв болон Боловсролын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам,ЭМДЕГ,ЭЭХХГ, Геронтологийн үндэсний төв, БГДЭМТ, ахмадын төлөөллүүд оролцлоо.

Уулзалтаар ЭМЯ,ЭМДЕГ,БГДЭМТ-өөс “Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт”, “Эрүүл мэндийн даатгалын сангаас ахмад настанд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж ”, “Ахмадын эмнэлгийн танилцуулга, тулгамдсан асуудал” сэдэвт мэдээллийг танилцуулж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар харилцан ярилцлаа.

БГДЭМТ-ийн Ахмадын эмнэлэг нь 63 эмч, ажилтантай, 95 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай тохиолдолд эмнэлэгт хэвтэхэд хүлээгдэлгүй, орны ашиглалт 50 % байгааг дурдлаа.
2025 оны байдлаар Ахмадын эмнэлэгт 11143 хүн хэвтсэн, дундаж ор хоног 5,9 байсан.
Уулзалтын төгсгөлд дэд ажлын хэсгийн гишүүд Ахмадын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болон үйлчлүүлж байгаа иргэдтэй уулзаж, эмнэлгийн бодит нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Цаашид: Ахмад настны гэрийн эргэлтийг нэмэгдүүлж, цогц үнэлгээг хийх
  “Настан судлал” чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг нэмэгдүүлэх
 Урт хугацааны тусламж үйлчилгээ (сэргээн засах, эрүүл наслалтыг дэмжих) -г өргөжүүлэхэд анхааран ажиллахаа ЭМЯ ны зүгээс илэрхийллээ

Холбоотой мэдээ, мэдээлэл