Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзаж, эмч, ажилтнуудынхаа өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй ярилцлаа


Салбарын хүний нөөц, тогтвортой ажиллах нөхцөл, хөдөлмөрийн бодит үнэлэмжийг сайжруулах нь нэн тэргүүний зорилт юм.
Уулзалтаар цалинг үе шаттай нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах, ажлын ачаалал, санхүүжилтийг бодитоор тооцох шаардлагатай байгааг үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл онцоллоо.
Бид цалингийн нэмэгдлийг суурь цалингаас тооцдог болох, цалингийн нэгдсэн тогтолцоонд шилжих, дэвшүүлсэн асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллана.
Эмч, ажилтнуудынхаа дуу хоолойг сонсож, хамтдаа шийдэл гаргах нь хамгийн чухал.
Хамтын ажиллагаагаа бэхжүүлж, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудыг бодитоор шийдвэрлэхийн төлөө тууштай ажиллана.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл