Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ОРОН ТООНЫ БУС ДЭД ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР АЖИЛЛАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ


ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ОРОН ТООНЫ БУС  ДЭД ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР АЖИЛЛАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ

Үндэслэл: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 186 дугаар тогтоолыг үндэслэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн гишүүн төрийн бус байгууллагын сонгон шалгаруулалтыг хийнэ.
 
Төрийн бус байгууллагын төлөөллийг сонгох:
  1. Орон тооны бус дэд зөвлөлийн гишүүнээр ажиллах төрийн бус байгууллагыг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгоно.
  2. Энэхүү зарлалын 1.3.1, 1.3.2, 1.3.3-т заасан шалгуурыг хангасан, байгууллага мөн удирдамжийн 1.4-т заасан нэр дэвшигчийн баримт бичгийг сонгон шалгаруулах багт хүргүүлнэ. 
1.3 Шалгуур: Дараах шалгуурыг хангасан төрийн бус байгууллага дэд зөвлөлд нэр дэвшүүлж болно. Шалгуурын дагуу  (нотлох материалыг) хавсаргах
            1.3.1 Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиглэлээр 3-аас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх
            1.3.2 Үйл ажиллагаа явуулах өөрийн болон түрээсийн ажлын байр, хүний нөөцтэй байх
            1.3.3 Тухайн салбарын бодлого, шийдвэр, үйл ажиллагаанд санал өгч, хамтран ажиллаж ирсэн дадлага туршлагатай
1.4 Дэд зөвлөлийн гишүүнээр нэр дэвшигч дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ.
            1.4.1 Нэр дэвшигчийн анкет
            1.4.2 Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг
            1.4.3 Иргэний үнэмлэхний хуулбар
            1.4.4 Мэдлэг, ур чадвар, ажил байдлыг нь тодорхойлсон гишүүнээр ажиллах хүсэлт  
1.4.5 Нэр дэвшигчийг дэмжсэн хамт олны хурлын шийдвэр
1.4.6 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр ажилласан тухай тайлан, үр дүн
1.5 Сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн төрийн бус байгууллагын төлөөлийг 3 жилийн хугацаагаар томилно.
1.6 Төрийн бус байгууллагын төлөөлөн ажиллах дэд зөвлөлийн гишүүн бусад зөвлөлд гишүүнээр давхар ажиллахыг хориглоно.
1.9 Дэд зөвлөлийн гишүүн үйл ажиллагааныхаа тайланг жил бүрийн 12 дугаар сарын 1 дэх долоо хоногт багтаан, иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагын төлөөлөлд танилцуулна.
1.10 Дэд зөвлөлийн гишүүний ажлын үр дүн, хуралд оролцсон ирцийг үндэслэн гишүүдийн 30 хүртэлх хувийг 3 жилийн хугацаагаар улируулан томилно. 
Хоёр. Сонгон шалгаруулалтын  хугацаа:
2.1 Сонгон шалгаруулалтын нээлттэй зарыг  2026 оны 03 дугаар сарын 16-наас 2026 оны 04 дүгээр сарын 10-ны хооронд  Эрүүл мэндийн яамны цахим хуудсанд байршуулна.
2.2 Сонгон шалгаруулалтын материалыг 2026 оны 03 дугаар сарын 16-наас 2026 оны 04 дугаар сарын 10-ны хооронд удирдамжийн 1.3, 1.4-ын дагуу бүрдүүлэн Эрүүл мэндийн яаманд ирүүлнэ үү.
2.3 Сонгон шалгаруулалтыг 2026 оны 04 дүгээр сарын 13 наас 2026 оны 04 дугаар сарын 27-ны хооронд зохион байгуулна.
Гурав. Материал хүлээн авах :
Материалыг цаасаар дугтуйнд хийж битүүмжлэн ЭМЯ-ны бичиг хэрэгт хүлээлгэн өгнө.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
 

Холбоотой мэдээ, мэдээлэл