ЭМЯ-ны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр боллоо. Дэд зөвлөлийн хурлаар 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэж, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд санал авлаа.

Хурлаар дэд зөвлөлийн гишүүн, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга М.Одгэрэл “Гадаадад багаараа суралцсан эмч нарын сургалтын дүн, сайн туршлага”, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Анхзаяа “Эмийн хангалт, хүртээмжийг сайжруулах талаар хийсэн арга хэмжээ”, “Эрхэм нандин сувд” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Энхчимэг “Хятад улс дах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, технологийн туршлага” илтгэлийг тус тус хэлэлцүүлэв.

Мөн 2025 онд хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр жирэмсэн эмэгтэйчүүдэд НИПТ шинжилгээ хийх, төрсний дараа нярайд 25-30 төрлийн бодисын солилцооны эмгэг илрүүлэх шинжилгээ, тархи хөргөх эмчилгээний технологиуд нэвтэрсэн болон ЭХЭМҮТ-д Хүүхдийн мэдрэлийн мэс заслын 24 ортой сэргээн засах эмчилгээний тасагтай болсон талаар тус төвийн дарга Ж.Отгонбаатар дэд зөвлөлийнхэнд мэдээлэл хүргэлээ.

Монгол Улсын Засгийн газраас “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулж, дэд зөвлөлийн бүрэлдэхүүн дэх төрийн бус байгууллагын төлөөллийг нээлттэй сонгон шалгаруулахаар болсон бөгөөд энэ удаагийн хурал нь Эрүүл мэндийн сайдын 2021 оны 470 тоот тушаалаар баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн сүүлийн хурал юм.