Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол соёл, иргэншлийн аюулгүй байдал, хүн амын удмын санг хамгаалах, уламжлалт анагаах ухааны мэдлэг, өв соёлыг судлан шинжилж, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, орчин цагийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх зорилгоор “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай” зарлиг гаргасан юм. Улмаар 2026 оны нэгдүгээр сарын 16-ыг Монголын уламжлалт анагаах ухааны дэг сургууль, тогтолцоо бүрэлдсэний 345 жилийн түүхэн ой, уламжлалт анагаах ухааны тэмдэглэлт өдөр болгон зарласан билээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараа Уламжлалт анагаах ухааны докторын жинхэнэ хамгаалалтын хурал 2026 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр болж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, АШУҮИС-ийн МАУОУС-ийн докторант Д.Очирбат эрдмийн зэргээ амжилттай хамгааллаа.


АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндавга, Академич, АШУ-ны доктор, профессор Ш.Болд нарын удирдсан докторант Дагвадорж овогтой Очирбатын туурвисан “Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн намтар, анагаах ухааны зарим зохиолын агуулга, онцлогийг тодруулах нь” сэдэвт бүтээл нь ууган оточ Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн намтрыг шинэ мэдээллээр баяжуулан, түүний анагаах ухааны бүтээлийн судалгааг өнөөгийн мэдлэгийн хүрээнд олдсон баримт материалд түшиглэн задлан шинжилж, дүгнэсний зэрэгцээ анагаах ухааны бүтээлийг нь сургалт, судалгааны эргэлтэд оруулах, шинэ мэдлэг бүтээх, олон улсад сурталчлан таниулах, улмаар уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэн дэлгэрүүлэх үндэслэл болсонд оршино. 


Эрдэм шинжилгээний ажлын шүүмжлэгчээр Түүхийн шинжлэх ухаан доктор, профессор Л.Тэрбиш, Анагаах ухааны доктор, профессор С.Сээсрэгдорж нар ажиллав. Судалгааны багт баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсэн ерөөе.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл