Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, халамжийн Дэд сайд Ли Хюүн Хуунтай албан уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Юуны өмнө хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлон, жил бүр болдог байсан яамд хоорондын Зөвлөлдөх уулзалтыг сэргээж БНСУ-ын Сөүл хотод 2026 оны гуравдугаар сард зохион байгуулахаар боллоо. Мөн БНСУ-д эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч буй иргэдэд дэмжлэг үзүүлэх зэрэг чухал сэдвүүдийн хүрээнд санал солилцож, тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр тохиролцов.

Уулзалтын үеэр хэлэлцсэн чухал асуудлын нэг нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан талууд хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах чиглэлд анхаарал хандуулан ажиллахаар боллоо.


Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг богино, дунд, урт хугацааны сургалтад БНСУ-д хамруулах, чанарын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэх зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа. Эрүүл мэндийн сайд ажлын айлчлалын хүрээнд БНСУ-ын Эрүүл мэндийн даатгалын үндэсний газар болон Эрүүл мэндийн даатгалын нэхэмжлэлийн хяналтын газарт тус тус ажиллах болно.

Холбоотой мэдээ, мэдээлэл