Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН БОДЛОГО ЧИГЛЭЛ, ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” СЭДЭВТ ЦАХИМ ХУРАЛ БОЛОВ


ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газраас “Эмнэлгийн тусламжийн бодлого чиглэл, өнөөгийн байдал” сэдэвт цахим хурлыг орон нутгийн ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга нар болон НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн газартай зохион байгууллаа.

2026 онд Эрүүл мэндийн яамнаас Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр баримтлах бодлого чиглэлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх, цаашид баримтлах бодлогод тусгах саналыг тодорхойлох зорилгоор уг хурлыг зохион байгуулсан юм.

Хурлын эхэнд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв эмнэлгийн тусламж үйлчилгээний гол асуудлуудыг эмнэлгийн тусламжийн хэлтэс, газрууд нь хариуцдаг учраас иргэд олон нийт, бусад эрүүл мэндийн байгууллагат өгөх мэдээллийг тодорхой болгож байгаа тухайгаа онцлов.

Хуралд оролцогчдод эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх хууль, эрх зүйн асуудал, анхан болон лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээнд баримтлах бодлого чиглэлээр дараах мэдээллийг өглөө. Бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалт буюу хүн оршин буй газраасаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүгийн эрсдэлгүйгээр авах боломжийг бүрдүүлэх үзэл баримтлалыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх юм. Үүний тулд:
• Анхан шатны тусламж үйлчилгээг дэмжиж бэхжүүлэх
• Өдрийн болон гэрийн эмчилгээг дэмжих
• Амбулатори, өдрийн эмчилгээг өргөжүүлэх
• Эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлал хоорондын зохицуулалтаар ачааллыг тэнцвэржүүлэх
• Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн төвлөрлийг сааруулах
• Тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах
• Эмнэлэгт хэвтэлт, шаардлагагүй өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг бууруулах
• Сэргээн засах тусламж, урт хугацааны тусламж, үйлчилгээг хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллана.


Энэхүү цахим уулзалтад ЭМБХГ-аас эм, эмнэлгийн хэрэгслийн тухай бодого чиглэл, УАУ-ны чиглэлээр хийгдэж буй ажлууд болон бодлого чиглэл, сувилахуйн тусламжийн болон ЭМД-ын талаар мэдээллийг мөн танилцууллаа. Цахим уулзалтыг цаашид үр дүнтэй болгох, 21 аймгийн ЭМГ-ын эмнэлгийн тусламжийн газруудад тулгарч буй хүний нөөцийн асуудал болон үйл ажиллагааны зохицуулалт, бүтцийн зохицуулалтын талаар санал хүсэлтийг сонсож мэдээлэл солилцлоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл