Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, УИХ-ын Гишүүн ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, ЭМДЕГ, НЭМГ-ын холбогдох мэргэжилтнүүдийн хамт Налайх дүүргийн Эрүүл Мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзаж, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцон, тодорхой шийдэлд хүрэв.

Налайх Эрүүл мэндийн төв нь дүүргийн 40 мянга гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа магадлан итгэмжлэгдэж, ISO-9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоог нэвтүүлсэн ба нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг бүрэн үзүүлэн ажиллаж байна. Нийт 241 хүний орон тоотой бөгөөд 32.6 хувь нь эрдмийн зэрэг цолтой аж.

Одоогоор 283 оношийн хамааралтай бүлгээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. 2025 онд тус эрүүл мэнд төв 238,7 мянган эрүүл мэндийн тусламж үзүүлснээс 141 мянган амбулаторийн үзлэг, 70 мянган оношилгоо шинжилгээ, 6474 хэвтэн эмчлүүлэх тусламж үзүүлж, 47 мянган иргэнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ. Авто замын огтлолцолд байрлалтай учраас осол гэмтлийн шалтгаант тусламж багагүй хувийг эзэлдэг байна. Иймд гэмтэл, мэс заслын тусламж үйлчилгээгээ илүү хөгжүүлэн ажиллаж байгаа аж. 2025 онд 6187 түргэн тусламжийн дуудлага хүлээн авч ажилласан бөгөөд цаашид түргэн тусламжийн үйлчилгээний чадавх, машины хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэлэв.

НЭМТ нь 2021 оноос гүйцэтгэлээрээ санхүүждэг болсноос хойш НДШ, ЭМД-д өр төлбөр хуримтлагдаж, санхүүгийн тулгамдсан асуудал үүссэн тул нэн түрүүн шийдвэрлэж өгөхийг хүслээ. Мөн 2025 онд Төрөх эмэгтэйчүүдийн тасгийг бүрэн завсарласан бөгөөд шарлалтын фото аппарат, амьсгалын аппарат, жирэмсний унтуулгын аппарат зэрэг тоног төхөөрөмж шаардлагатай байгааг тус төвийн эмч, ажилтнууд хэллээ. Налайх дүүргийн хэмжээнд жилдээ 650-700 гаруй эх амарждаг ба хүн амын өсөлт эрчимтэй нэмэгдэж байгааг онцлов.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: 2026 онд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт 5.5 дахин нэмэгдсэн. Энэ нь гаднын хөнгөлөлттэй зээл, тусламж зэрэг хөрөнгө оруулалтууд байгааг дурдаад Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 21 аймагт гэмтэл, харвалт, шигдээс, эрчимт эмчилгээ, түргэн тусламжийг сайжруулах 225 сая ам.долларын төслийг Засгийн газар, УИХ-аар соёрхон баталсан. Уг төслийн хүрээнд сэргийлж болох нас баралтыг бууруулан, аймаг орон нутагтаа яаралтай түргэн тусламжийг түргэн хүргэдэг болох чадавхыг бэхжүүлэн, нийслэл рүү чиглэсэн төвлөрлийг задлах тогтолцоо бүрдэнэ. Сэргийлж болох нас баралтыг бууруулах том зорилгыг ойрын гурван жилд хийнэ" гэлээ.

Иймд гэмтэл, яаралтай, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг илүү анхаарч хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлээр зарим тусламж үйлчилгээгээ хийх боломжуудыг эрэлхийлэх, НЭМГ-аас энэ асуудалд анхаарч дэмжиж ажиллахыг хэлэв. Өр төлбөрийн асуудалтай эрүүл мэндийн байгууллагуудын өрийг шийдвэрлэхээр ЭМЯ-аас тооцоолол гарган, энэ сараас зургаадугаар сар хүртэл үе шаттайгаар хуваарилалт хийж ажиллана. Налайх эрүүл мэндийн төвийн тухайд нэн түрүүн нийгмийн баталгаа нь алдагдаж байгаа ажилтнуудынхаа даатгалын асуудалд онцгой анхаарч шийдэхийг Г.Байгаль даргад санууллаа.