Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН БАГАНУУР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АЖИЛЛАЛАА


Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн УИХ-ын Гишүүн ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын  гишүүн С.Амарсайхан,  ЭМДЕГ, НЭМГ-ын холбогдох мэргэжилтнүүдийн хамт Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төв (БНЭМТ) -ийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзлаа. Уулзалтаар, ЭМЯ-аас ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч, БНЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцан тулгамдаж буй асуудлуудыг сонсож, зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэв. 



Багануур дүүрэг нь нийслэлээс 140 км зайд орших алслагдсан дүүрэг ба 30 мянга гаруй хүн амтай. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв нь дүүргийн оршин суугчид болон зэргэлдээх зургаан сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. 
БНЭМТ нь 285 эмч, ажилтантай ба өнгөрсөн 2025 онд 221,2 мянган эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Үүнээс амбулаторийн үзлэг 128 мянга, яаралтай тусламж 20,9 мянга, түргэн тусламж 6068 үзүүлэн ажилласан байсан. Амбулаторийн үзлэгийн тусламж үйлчилгээгээ нэмэгдүүлснээр хэвтэн эмчлүүлэх орны ачаалал өмнөх оноос 1027-оор буурч 7449 хүн хэвтэн эмчлүүлжээ.  2025 онд лабораторийн 102 мянга гаруй шинжилгээ хийснээс дурангийн 1094 оношилгоо,дүрс оношилгооний 16 мянган оношилгоо шинжилгээ хийжээ.


2024 оноос бие даан дурангийн мэс засал эмчилгээ хийж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 66 хэвлийн дурангийн мэс засал эмчилгээг амжилттай хийжээ.Мөн эмэгтэйчүүдийн өндгөвчний уйланхай, өндгөвч, дайврын хамт тайрч авах мэс заслыг дүүрэгтээ анх удаа дурангийн аргаар хийж гүйцэтгэсэн байна.

Тус эрүүл мэндийн төвийн энэ онд хүүхдийн тасгийг бүрэн шинэчлэхээс гадна Эрчимт эмчилгээний 6 ортой тасгийн засварын ажил 85-90 хувьтай хүлээлгэн өгөхөд бэлэн болж байгаа аж. Түүнчлэн тусламж үйлчилгээний төрлөө нэмэгдүүлэн сэргээн засахын тусламж үйлчилгээг үзүүлэх чиглэлээр эмч мэргэжилтнүүдээ бэлтгэжээ.


Алслагдсан дүүрэг учраас зэргэлдээх сумдын иргэд болон дүүргийн иргэдийг нийслэл рүү тээвэрлэх зэрэг түргэн тусламжийн үйлчилгээг өргөн хүрээнд хийдэг бөгөөд жилдээ түргэн тусламжийн 6000-7000 дуудлага, алсын 196 дуудлагад явж, иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан байна. Түргэн тусламжийн машиныг шинэчлэх, зөөврийн рентген аппаратаар тусламж үзүүлж байгаа, СТ засварлах зэрэг хэрэгцээ шаардлага байгаа талаар БНЭМТ-ийн дарга Г.Батбаатар хэлэв.  



Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Орон нутагтаа эмнэлгийн тусламж үйлчилгээг найдвартай хүргэж байгаад баярласнаа илэрхийлж, хэвтэн эмчлүүлсэн хүний тоо цөөрч, амбулаторийн үзлэг нэмэгдсэн нь маш сайн үзүүлэлт хэмээн сайшаав.

Монгол Улсын Засгийн газраас 2027 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарлаж байгаатай холбоотойгоор энэ он болон ирэх онд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг үе шаттай нэмэгдүүлэн 3.5 сая төгрөг болгохоор ажиллаж байгааг ярианы эхэнд онцоллоо.  



Түүнчлэн 2026 онд эрүүл мэндийн  салбарын хөрөнгө оруулалт 5.5 дахин нэмэгдсэн. Энэ нь гаднын хөнгөлөлттэй зээл, тусламж зэрэг хөрөнгө оруулалтууд байгааг дурдаад Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 21 аймагт гэмтэл, харвалт, шигдээс, эрчимт эмчилгээ, түргэн тусламжийг сайжруулах 225 сая ам.долларын төслийг Засгийн газар, УИХ-аар соёрхон баталсан болохыг хэллээ. Уг төслийн хүрээнд сэргийлж болох нас баралтыг бууруулан, аймаг орон нутагтаа яаралтай түргэн тусламжийг түргэн хүргэдэг болох чадавхтай болж, нийслэл рүү чиглэсэн төвлөрлийг задлах тогтолцоо бүрдэнэ. Энэ хүрээнд Багануур дүүргээс Улаанбаатар руу харвалт, шигдээстэй хүнийг зөөхгүйгээр эмчлэх боломж бүрдэх буюу бүлэн хайлуулах эмчилгээ, ангиографийн аппараттай болж, түргэн тусламж сайжрах бодит хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг хэллээ.


Цаашид яаралтай тусламж, гэмтэл, түргэн тусламжийг сайжруулахад чиглэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, оновчтой урьдчилан сэргийлэх тогтолцоог энэ оноос хэрэгжүүлэн ажиллахыг БНЭМТ-ийн дарга, эмч ажилтнуудад захилаа. 2026 оны 01 дүгээр сарын 16-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарж, ЭМЯ-ны бүтэц дотор Уламжлалт анагаах ухааны хэлтэс ажиллаж байгаа бөгөөд энэ онд уламжлалт анагаах ухааны санхүүжилтийг ЭМД-аас нэмэгдүүлж байгаа тул энэ чиглэлээр тусламж үйлчилгээ нээн ажиллуулснаар гүйцэтгэлийн санхүүжилтээ нэмэгдүүлэх бас нэг боломжтой гэдгийг хэллээ. Нөг талаараа шаардлагагүй хэвтэлтийг бууруулах ач холбогдолтой гэв. 

Багануур эрүүл мэндийн төвд шаардлагатай байгаа CT засвар, суурин рентген, туулах чадвар сайтай автомашинаар хангах зэрэг асуудлуудыг шийдвэрлэн, ЭМЯ-аас дэмжлэг үзүүлэн ажиллахаар болов. Түүнчлэн хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан эмч, мэргэжилтнүүдийг шагнан урамшууллаа. 



 
 
 
 
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл