“Эрүүл мэндийн салбар дахь хүртээмж” уулзалтыг өнөөдөр (2026.01.19) Эрүүл мэндийн яаманд зохион байгууллаа.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Эрүүл мэндийн салбарын хөгжил нь нийгмийн бүх иргэнд, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, тэгш, саадгүй хүрч хүн бүр эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй үйлчилгээ авах нь хүний суурь эрх юм. Бид энэхүү эрхийг хангахын төлөө тууштай хичээн ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц, тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадавхыг сайжруулахын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог хэрэгцээнд нийцсэн үйлчилгээний хүртээмжийг эрх зүйн хүрээнд нэмэгдүүлэхэд анхаарч байгааг хэлэв. Мөн “Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хууль”-ийн төслийн ажилд бүхий л талаар хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
.jpg)

Уулзалтаар, ЭМЯ болон ЭМДЕГ, ЭЭХХЗГ-аас “Эрүүл мэндийн салбар дахь хүртээмж, эрх зүй”, “Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцоо, шинэчлэл”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зонхилон хэрэглэж буй эм, эмнэлгийн хэрэгслийн мэдээлэл” илтгэлийг танилцуулж тулгамдаж буй асуудал, санхүү, хандлагын хүртээмжийн талаар санал солилцлоо. УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх хуулийн төслийн үзэл баримтлал”-ыг танилцуулсан ба эрүүл мэндийн салбарын хэлэлцүүлгийг 02 дугаар сард зохион байгуулахаар товлов.
.jpg)
Тус уулзалтад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн О.Саранчулуун, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, ЭТБХГ-ын дарга М.Наранпүрэв, НЭМБХГ-ын дарга Б.Цэцэгсайхан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Бодлого төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга Б.Ууганбаяр, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтанцэцэг нар оролцлоо.