Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Ж.ЧИНБҮРЭН: МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ” ЗАРЛИГ ЁСЧЛОН БАТЛАГДАЖ БУЙ НЬ МАНАЙ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ТҮҮХЭНД ОНЦГОЙ АЧ ХОЛБОГДОЛТОЙ, ТҮҮХЭН ШИЙДВЭР ЮМ


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол соёл, иргэншлийн аюулгүй байдал, хүн амын удмын санг хамгаалах, уламжлалт анагаах ухааны мэдлэг, өв соёлыг судлан шинжилж, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор өнөөдөр зарлиг гаргалаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, Бидний түүх, өв соёл, ёс заншил, оюуны санааны салшгүй нэгэн хэсэг бол Монголын уламжлалт анагаах ухаан юм. Уламжлалт анагаах ухаан бол аливаа өвчин эмгэгийг оношлон эмчлэх арга ухаан, эрүүл зөв амьдрах зан үйл төдийгүй монголчууд бидний ертөнцийг үзэх үзэлаж төрөх ёс, оюун санааны уламжлалд тулгуурласан үнэт өв билээ. Уламжлалт анагаах ухааны салбарыг хөгжүүлэхэд салбарын эрдэмтэн судлаач, эмч, мэргэжилтнүүдийн хичээл зүтгэл, хамтын ажиллагаа, нэгдсэн зохион байгуулалт, нэгдмэл бодлого, үйл ажиллагаа нэн чухал гэдгийг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Монголын уламжлалт анагаах ухааны онол, мэдлэг, өв соёлыг судлан шинжлэх, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйл хэргийг төрийн тэргүүн ямагт дэмжихээ илэрхийллээ. 


Зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар зарлигт гарын үсэг зурлаа. 


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгаа, сурвалж бичгүүдэд тулгуурлан Монголын уламжлалт анагаах ухааны түүхийг ойролцоогоор 5000 жилийн өмнөөс эхтэй хэмээн үзэж байна. Энэ бол бидний бахархал төдийгүй хойч үедээ хөгжүүлэн өвлүүлэх хариуцлага юм. 
 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1978 оноос уламжлалт анагаах ухааныг хүлээн зөвшөөрч, 1990 оноос гишүүн орнууддаа эрүүл мэндийн нэгдсэн тогтолцоондоо уялдуулахыг уриалсан. Өнөөдөр дэлхийн 170 орон буюу гишүүн орнуудын 88 хувь нь уламжлалт анагаах ухааныг эрүүл мэндийн тогтолцоондоо ашиглаж байна. Мөн 2025–2034 оны Дэлхийн уламжлалт анагаах ухааны стратеги-д бодлого, судалгаа, нэгдмэл тогтолцоо, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорилт болгосон нь энэ салбарын ирээдүйг тодорхойлсон чухал баримт бичиг юм.
 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсыг уламжлалт анагаах ухааны төрийн бодлого, нэгдмэл тогтолцоотой 25 орны нэг хэмээн үнэлдэг. Манай улс 1999 онд “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-ыг баталж, улмаар Эрүүл мэндийн тухай хууль болон Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлэх, уламжлалт эмийн үйлдвэрлэлийг олон улсын түвшинд хүргэх зорилтыг тодорхой тусгасан.

 
Өнөөдөр уламжлалт анагаах ухааны чиглэлээр эрүүл мэндийн байгууллагын 12 хувь үйл ажиллагаа явуулж, 1100 гаруй эмч, мэргэжилтэн ажиллаж, жилд 200–300 шинэ эмч бэлтгэгдэн, уламжлалт эмийн үйлдвэрлэл тогтмол өсөж байна. Энэ нь салбарын бодит чадавх, иргэдийн итгэлийг илтгэж байна.
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай” зарлиг ёсчлон батлагдаж буй нь манай уламжлалт анагаах ухааны түүхэнд онцгой ач холбогдолтой, түүхэн шийдвэр юм.
 
Эрүүл мэндийн салбарын нэрийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгч Танд гүн талархал илэрхийлье. Мөн уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн эмч, эрдэмтэн судлаач, багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье" хэмээв. 

Холбоотой мэдээ, мэдээлэл