Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН БОЛОН УЛААНБУРХАН ӨВЧИН ХАВСАРСАН ҮЕИЙН ЭМНЭЛЗҮЙ, ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ


Томуу, томуу төст өвчний үеийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, өвчний улиралд эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдлыг хангах зорилгоор эмч нарыг чадавхжуулах сургалтыг тогтмол зохион байгуулах юм. 

2026 оны эхний сургалтыг Хүүхэд Судлалын Мэргэжлийн Салбар Зөвлөлтэй хамтран 01 дүгээр сарын 14-ний өдөр цахимаар зохион байгууллаа. Сургалтаар томуугийн хүндрэлийн менежмент, томуу, томуу төст өвчин болон улаанбурхан өвчин хавсарсан үеийн эмнэлзүй, оношилгоо, эмчилгээний чиглэлээр мэргэжилтнүүдийг чадавхжууллаа. 


Сургалтад аймаг, нийслэлийн 750 гаруй хүүхдийн эмч нар хамрагдаж, цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл авав. 

Холбоотой мэдээ, мэдээлэл