Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛЫН ЖИШИГ ТОДОРХОЙЛОЛТЫГ БАТЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО


Төрийн албаны зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар аймгийн Эрүүл мэндийн газрын зарим удирдах албан тушаалын жишиг тодорхойлолтыг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн албаны салбар зөвлөлийн дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцов.


Аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалын тодорхойлолтыг нийтлэгээр батлах зөвшөөрлийг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны “Зөвшөөрөл олгох тухай” 63 дугаар тогтоолоор олгон хэрэгжүүлж байсан юм. Энэ удаагийн хурлаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга болон Удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн даргын албан тушаалын жишиг тодорхойлолтыг батлах зөвшөөрөл олгох тухай тогтоолын төслүүдийг баталлаа. (2026.01.14)
 

Холбоотой мэдээ, мэдээлэл