Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин өнөөдөр Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцов. (2026.01.05)

Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН) нь 21 аймаг, 9 дүүрэгт 33 дунд шатны улаан загалмай хороогоор дамжуулан нийгэм, эрүүл мэндийн чиглэлээр хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байна. МУЗН-т 2025 онд 6250 гишүүн, 2030 хүн сайн дурын идэвхтнээр элсэж, 17,800 сайн дурын идэвхтэн тогтмол идэвхтэй ажиллаж байна.

Өнгөрсөн 2025 онд:
Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН) нь 21 аймаг, 9 дүүрэгт 33 дунд шатны улаан загалмай хороогоор дамжуулан нийгэм, эрүүл мэндийн чиглэлээр хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байна. МУЗН-т 2025 онд 6250 гишүүн, 2030 хүн сайн дурын идэвхтнээр элсэж, 17,800 сайн дурын идэвхтэн тогтмол идэвхтэй ажиллаж байна.
Өнгөрсөн 2025 онд:
- Нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр Зоонозын халдварт өвчнийг эрт мэдээлэх, тандах төслийг 4 аймагт хэрэгжүүлж 298 сайн дурын идэвхтэн бэлтгэжээ
- Анхны тусламж, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр 75 удаагийн сургалт зохион байгуулж, 72 идэвхтэн бэлтгэн, 1314 хүнд анхны тусламжийн мэдлэг олгожээ
- Донорын эгнээг өргөжүүлэх, нөөц бүрдүүлэх, сурталчлах чиглэлээр 290 өдөрлөг зохион байгуулж 51 мянган хүнд хүрч ажиллажээ
- Зудын гамшигт өртсөн 171 өрхийн 803 хүнд 1.6 тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэв
- Үер ус, гал түймрийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд олон нийт, аж ахуйн нэгжүүдэд 66 удаагийн сургалт хийж, 2410 сайн дурын идэвхтэн бэлтгэж, 12,4 мянган хүнд хүрч ажиллав
Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин: Хүмүүнлэгийн үйлсийг түүчээлэн ажиллаж, ЭМЯ-ны нэгэн хүч болж буйд талархаад, нийгмийн эрүүл мэнд, тусламж үйлчилгээг сайжруулах нэг зорилгын хүрээнд ЭМЯ-аас бодлогоор дэмжин, цаашид хамтран хийж хэрэгжүүлэх чиглэлээр дараах саналуудыг хэлэв.
- Анхны тусламжийн мэдлэгийг олон нийтэд системтэй түгээх ажлыг өргөжүүлэх
- Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудыг үргэлжлүүлэх
- Сэтгэцийн эрүүл мэндийн мэдлэг мэдээллийг олон нийтэд түгээхэд сайн дурын идэвхтнүүдийг илүү татан оролцуулах
- Алслагдсан аймаг, сумдын иргэдэд гамшгийн үеийн эрсдэлийн харилцаа холбоог сайжруулах зэрэг төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, 21 аймгийн эрүүл мэндийн газрууд, улаан загалмай хороод нягт хамтран ажиллахад анхаарна гэлээ.
Тус нийгэмлэг нь Анхны тусламжийн сургалтын төвдөө иргэн бүр эзэмшвэл зохих бүхий л сургалтыг явуулж байгааг МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа онцлов. Зам тээврийн осол, гэнэтийн яаралтай тусламж шаардлагатай үед түргэний эмч ирэх хүртэл хугацаанд тухайн өвчтөний дэргэд хамгийн ойр байгаа хүн анхны тусламжийг амжилттай үзүүлэх нь чухал байдаг. Иймд бүхий л салбарын хүрээнд анхны тусламжийн сургалт зохион байгуулах томоохон сургалтын бааз, гарын авлага зэргийг бүрдүүлэн ажиллаж байгаа аж. Түүнчлэн нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр олон нийтийн дунд сайн дурын баг үүсгэх, идэвхтэн бэлтгэх нь тус нийгэмлэгийн онцлог, давуу тал гэдгийг тодотголоо.
Монголын улаан загалмай нийгэмлэг нь 1939 онд хүмүүнлэгийн болон эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан бөгөөд 87 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Улаан загалмай нь дэлхийн 191 улсад нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр сайн дурын хөтөлбөр хэрэгжүүлдэг хамгийн том хүмүүнлэгийн байгууллага юм.
Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль, гамшгаас хамгаалах тухай хууль, донорын тухай хуулийн хүрээнд гамшгийн менежмент, нийгмийн эрүүл мэнд, нийгмийн оролцоо хөгжлийг дэмжих, хүүхэд залуучуудын хөгжлийн хөтөлбөр гэсэн үндсэн дөрвөн хөтөлбөрийг хэрэгжүүлэн төр, ЭМЯ-нд нэмэлт хүч болон нягт хамтран ажиллаж байна.







