Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ДЭГДЭЛТИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ


Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээний явцын үнэлгээний хэлэлцүүлэг боллоо. Үнэлгээг Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулав. (2025.12.11-12-нд)


Үнэлгээгээр, Цаашид халдварт өвчний дэгдэлтийн үеийн удирдлага зохион байгуулалт, төлөвлөлтийг сайжруулах, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангахад анхаарах, товлолын дархлаажуулалтын хамралтыг тухайн жилд төрсөн хүүхдүүдэд тооцож нөхөн дархлаажуулалтыг тогтмол зохион байгуулах, хүн амын зорилтот бүлэг бүрд тохирсон мэдээлэл, сурталчилгааг байнгын давтамжтай хийх, эмнэлгийн халдварын сэргийлэлт хяналтын арга хэмжээний санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг үр дүнг хэлэлцэн, зөвлөмж гаргалаа. 



Дээрх үнэлгээг улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээний явцад гарсан ололт, амжилт, саад бэрхшээл, сургамжийг хэлэлцэн, бэлэн байдлаа хангаж, хариу арга хэмжээг сайжруулах зорилгоор зохион байгууллаа. Үнэлгээнд үндэсний болон аймаг, нийслэл, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд оролцов. 

 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл