Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Орон нутагт эрчимт эмчилгээ, яаралтай, түргэн тусламжийн тогтолцоог бий болгох "Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр" баталгаажлаа


Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын 475.0 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэртэй “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа. (2025.11.04)

Азийн хөгжлийн банкны дээрх эх үүсвэрээр 4 төсөл хэрэгжүүлэхийн нэг нь эрүүл мэндийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийх юм. Тодруулбал, Улсын хэмжээнд яаралтай болон эрчимт эмчилгээний дэд бүтцийг өргөжүүлэн шинэчлэх, хот, хөдөөгийн ялгааг арилгаж, түргэн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 17 аймгийн нэгдсэн эмнэлэг, 6 сумын эмнэлэг болон осол их гардаг төв зам дагуух болон хилийн боомт орчмын сумдын эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, шинэчлэх ажил хийгдэнэ.

Эргэн сануулахад, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн 8 дугаар сарын 22-нд Азийн хөгжлийн банкны Хүн, нийгмийн хөгжлийн захирал Софиа Шакилыг хүлээн авч уулзах үеэр  “Монгол улсын орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах” уг төслийн урьдчилсан танилцуулга уулзалтыг хийж байв. Төслийн төсөв нь 215 сая ам.доллар орчим байх урьдчилсан тооцооллыг Азийн хөгжлийн банкнаас танилцуулсан ба сонгогдсон аймаг бүрийн эрүүл мэндийн байгууллагуудад  6-7 сая долларын шинэчлэл, хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буйг мөн хэлж байлаа. 
Монгол улсад жилд тохиолдож буй нас баралтын 1/3-ийг аварч болох тохиолдол эзэлдэг. Харвалт, шигдээс, осол гэмтэл гэх мэт амь тэнссэн үеийн яаралтай, эрчимт эмчилгээг орон нутагт “яаралтай, чанартай” үзүүлдэг болох боломж бүрдэх нь хамгийн чухал. Уг төсөл хэрэгжсэнээр алслагдсан орон нутгийн иргэд яаралтай тусламж авч, эрчимт эмчилгээ хийлгэхээр мянга, хэдэн зуун км машинаар давхидаг байдлыг өөрчилж зуу зуун хүний амь нас эрүүл мэндийг аварч, хамгаалж чадах юм. 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл