Төрийн захиргааны төв байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Засгийн газрын цом-2025” спортын их наадам 2025 оны 10 дугаар сарын 13-аас 18-ны өдрүүдэд боллоо. Эрүүл мэндийн яамны баг тамирчид эрэгтэй волейболын төрөлд анх удаа АЛТАН МЕДАЛЬ хүртсэн амжилтыг гаргалаа. 2005 онд анхны тэмцээнийг зохион байгуулж байсан ба 20 дахь жилийн ой дээр ийнхүү Алтан медаль хүртлээ.

Уг спортын наадам нь сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис, дартс гэсэн спортын таван төрлөөр явагддаг бөгөөд 18 яам, төрийн захиргааны байгууллагын 1048 тамирчин оролцов. Нийтийн биеийн тамирыг дэмжих, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, спортоор дамжуулан эрүүл мэндийн дэмжих, нөхөрсөг өрсөлдөөнийг бий болгох зэрэг өндөр ач холбогдолтой болохыг онцолж байлаа.