Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Австрийн Холбооны эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч ноён Филипп Гади тэргүүтэй төлөөлөгчдийг ЭМЯ-ны ТНБД Д.Очирбат хүлээн авч уулзлаа.

ЭМЯ-ны ТНБД Д.Очирбат уулзалтын үеэр Бүгд Найрамдах Австри улс, манай улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд эмчилгээ, оношилгооны шинэ технологи нэвтрүүлэх, орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр хангах, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг чадавхийг дээшлүүлэх чиглэлээр амжилттай хамтран ажиллаж буйг онцлон дурьдав. Ялангуяа хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа хорт хавдрыг эрт илрүүлэн эмчлэх чиглэлээр нэвтрүүлсэн стереотактик эмчилгээний үр дүнд манай улсын хавдрын туяа эмчилгээ олон улсын түвшинд хүрч, эмчилгээний чанар сайжирч, хүртээмж нэмэгдэж байгаад талархлаа илэрхийллээ.