Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ХОЁР САР ХҮЛЭЭГДДЭГ БАЙСАН ТУЯА ЭМЧИЛГЭЭГ ХОЁР ХОНОГТ АВДАГ БОЛЛОО


ХСҮТ-д хавдрын гол үйлчилгээнүүдийг хүлээгдэл чирэгдэлгүй болгох зорилт тавин ажиллаж туяа эмчилгээ, үйлчилгээг хүлээгдэлгүй болголоо. Туяа эмчилгээ үйлчилгээг зөвхөн ХСҮТ-д авах иргэд өмнө нь 1-2 сар хүлээж авдаг байсан бол өнөөдрийн байдлаар ХОЁР ӨДРИЙН ДОТОР үйлчилгээгээ авдаг болсныг, үүнийг дагаад эмч нарын гүйцэтгэлийн санхүүжилтээр нэмэлт цалин нэмэгдсэн тухай ХСҮТ-ийн туяа эмчилгээний тасгийн эрхлэгч М.Минжмаа танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Төвлөрлийг сааруулах бодлого”-ын хүрээнд ХСҮТ-д үүсээд байгаа тусламж үйлчилгээний төвлөрлийг нэн тэргүүнд сааруулахад онцгой анхаарч өнөөдөр /2025.06.03/ ХСҮТ-д зургаа дахь удаагаа ажиллаж, хими бай эмчилгээний хүлээгдлийг арилгана хэмээн зарлав. Хими бай эмчилгээний хүлээгдлийг бууруулахдаа орон даяар хэрэгжүүлэх бөгөөд аймаг дүүргүүдийн эмнэлгүүд дээр тус үйлчилгээг үзүүлэх замаар иргэдэд ойртуулах юм. ХСҮТ-ийн захирал М.Адилсайханы хэлснээр “Хими бай эмчилгээний хүлээгдлийг бууруулах ажлыг хийхэд нэг сарын хугацаа хангалттай” гэлээ.

Өглөөний 10:00 цагаас эхлэн ХСҮТ-д эрүүл мэндийн сайдаар ахлуулсан баг ажиллан иргэд үйлчлүүлэгчдийн саналыг сонсож, цаг авах үйлчилгээний хэрэгжилт, гүйцэтгэлийн санхүүжилт, ЭМДС, 4 дүгээр эмнэлгийн барилга, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын нөхцөл байдал зэрэг олон асуудлын хүрээнд санал солилцон, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.



Холбоотой мэдээ, мэдээлэл