Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧЛӨЛИЙГ БУУРУУЛАХАД ЧИГЛЭСЭН ТӨСЛИЙГ ШАЛГАРУУЛНА


Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 2025 оноос нэвтрүүлэх дэвшилтэт технологийн тэргүүлэх чиглэлийн төсөл, түүнд нийцсэн төсөл, арга хэмжээний саналын жагсаалтын төслийг ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар хуралдаанд танилцуулж, хэлэлцүүллээ.
Өнгөрсөн жил буюу 2024 оны хувьд Зүрх, тархины судасны тогтолцооны эмгэг, хорт хавдар, гэмтэл, согог, зэргийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх тэргүүлэх чиглэл хэмээн зарласан. Эдгээрт нийцсэн 15 төслийг сонгон шалгаруулж байсан юм.
Харин энэ жилийн хувьд тэргүүлэх чиглэлийг төв (Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв)-ийн түвшинд болон орон нутаг (БОЭТ, аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэг)-ийн түвшинд хэрэгжих 2 бүлэг болгожээ.

Төвийн түвшинд 2025 оноос нэвтрүүлэх дэвшилтэт технологийн тэргүүлэх чиглэл нь Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчин эмгэгийн тоог бууруулах зорилготой:
1. Эрхтэн шилжүүлэн суулгах (эдийн биобанк байгуулах);
2. Мэс заслын тусламж үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх;
3. Хавдрын бай эмчилгээ, судсан дотуурх мэс засал;
4. Төрөлхийн болон удамшлын эмгэг, генетикийн оношилгоо, эмчилгээ;
5. Хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх;
6. Хиймэл оюун ухааныг анагаахын оношилгоо, эмчилгээнд ашиглах зэргийг багтаажээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл