Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ЭМНЭЛГИЙН МЕНЕЖЕРИЙГ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР – 2025” МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ


Хөтөлбөрийн зорилго:
Эрүүл мэндийн салбарын ирээдүйн эмнэлгийн менежерийг сонгох, бэлтгэх 
Хөтөлбөрт тавигдах шаардлага:
  • Монгол Улсын иргэн
  • 25–35 хүртэлх насны 
  • Монгол Улсын нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Эрүүл мэнд, эдийн засаг, санхүү, удирдлага, менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн /Үүнд: эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэмнэлгийн менежмент, удирдлагын чиглэлээр ажиллаж буй ажилтнуудбодлого хэрэгжүүлэгч залуу боловсон хүчин тус тус багтана./
  • Манлайлах чин хүсэл эрмэлзэлтэй, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилготой залуу мэргэжилтнүүд хамрагдана.
Материал хүлээн авах тухай
Дараах бичиг баримтуудыг бүрдүүлэн, 2025 оны 6-р сарын 14-ний өдрийн 17:00 цагаас өмнө доорх цахим хаяг руу илгээнэ үү: [ healthleader@moh.gov.mn ]

Бүрдүүлэх материал:

  1. Асуулгын хуудсыг бөглөсөн байх / татах линк: https://drive.google.com/file/d/1zyVJZNWYocoVI6zCAIoM2G3P2QSYIYKw/view?usp=sharing /
  2. Хүснэгтэлсэн намтар (CV)
  3. Цээж зураг (тухайн хүн мөн болохыг батлах зорилготой)
  4. Ажлын газрын тодорхойлолт 
  5. Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар 
  6. Иргэний үнэмлэхийн лавлагаа
Анхаарах: Бүх материалыг нэг PDF файл болгон нэгтгэж илгээнэ үү.

Шалгаруулалтын талаарх мэдээлэл:

Шалгаруулалт хоёр шаттай явагдана:
  • Эхний шат: Материалын нягтлан шалгалт
  • Хоёрдугаар шат: Ярилцлага (зөвхөн эхний шатанд тэнцсэн оролцогчдыг ЭМЯ-ын байранд урина)
  • Шалгарсан 30 оролцогч үндсэн хөтөлбөрт хамрагдана
  • Ярилцлагад оролцохоор ирэхтэй холбоотой гарах зардлыг ЭМЯ хариуцахгүй болохыг анхаарна уу.
Холбоо барих утас: +51-267872 / 99473398
 
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл