Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН АШУҮИС-ИЙН ТӨГСӨГЧ НАРТ СУДЛААЧ, СУРАЛЦАГЧ, ЁС ЗҮЙТ ЭМЧ БАЙХЫГ “ЗАХИЛАА”


Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд нэгдэж буй залуус, ирээдүйн эмч нар болох АШУҮИС- ийн төгсөгч нартай Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан уулзлаа. Уулзалтын хүрээнд “Эрүүл мэндийн салбарт залуусын манлайлал” агуулгын хүрээнд илтгэл тавьж салбарын бодлого, шинэчлэл, резидент эмчийн хөтөлбөрийн тухай чөлөөт уулзалт хийлээ.
Уулзалтын гол агуулга нь салбарын хөгжлийн бодлого, тулгамдаж буй асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэх гарцын талаар дэлгэрэнгүй танилцуулж, эмч, мэргэжилтнүүдийн манлайлал, хариуцлага, ёс зүй, тасралтгүй хөгжил, резидентийн сургалт, тусламж үйлчилгээг иргэдэд чанар, хүртээмжтэй хүргэх ач холбогдлыг онцолсон юм.
Эрүүл мэндийн сайд: “Өнөөдрийн оюутнууд бол маргаашийн эмнэлгийн баг бүрэлдэхүүн, удирдагчид байх учраас эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэхэд судлаач, суралцагч, ёс зүйт эмч байж шинэчлэл, технологийн дэвшилд идэвхтэй , шинэ санаа, хандлагыг нэвтрүүлэх гол хүч байгаарай” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Манай улсад эрүүл мэндийн салбарын үндэсний боловсон хүчнийг нийт 16 их, дээд сургууль бэлтгэж байна. 2025 онд эдгээр сургуулиудад 29 мэргэжлээр нийт 4,400 гаруй оюутан төгсөж байгаа бөгөөд үүнээс зөвхөн их эмчийн тоог авч үзвэл, 15 их, дээд сургуулиас 2,200 орчим төгсөгч их эмчийн зэрэгтэйгээр хөдөлмөрийн зах зээлд хөл тавих гэж байна. Сүүлийн жилүүдэд, жилд дунджаар 2,000 орчим их эмч бэлтгэгдэн гарч, ирэх 3 жилд дунджаар 6,000 орчим их эмч шинээр бэлтгэгдэн гарах тооцоолол байна. Энэ нь зөвхөн тоон үзүүлэлт бус, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг цаашид зөв төлөвлөх, эрүүл мэндийн салбарын өнөөгийн эрэлт, ирээдүйн хэрэгцээ, хөгжлийн чиг хандлагад нийцсэн боловсон хүчний төлөвлөлт, төгсөгчдийн ур чадвар, эзэмших мэргэжлийн төрөлд анхаарах шаардлагатайг илтгэж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл