Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР 4 ДЭХ ЖИЛДЭЭ “СУВИЛАГЧ ТАНДАА БАЯРЛАЛАА” ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДРӨӨР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА


Өнөөдөр Олон улсын Сувилагчдын өдөр тохиож байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Сувилагч тандаа баярлалаа” зөвлөгөөнийг дөрөв дэх жилдээ зохион байгуулж, Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй болон гавьяаны амралтаа авсан сувилахуйн салбарынхан нэгэн дор чууллаа.
Сувилагч мэргэжилтэн нь эрүүл мэндийн салбарын нийт ажиллах хүчний 15152 (22,2%), үүнээс 6,352 (44,4%) мэргэшсэн сувилагч ажиллаж байна. Мэргэшсэн сувилагчаас хамгийн их нь 956 нь мэс заслаар, хамгийн бага нь харшлын чиглэлээр /7/ ажиллаж байна. Улаанбаатар хотод 53,7% нь ажиллаж байна.
Засгийн газраас эмч, сувилагчийн зохистой харьцааг ханган тусламж, үйлчилгээнд гардан оролцож байгаа сувилагч мэргэжилтнийг түлхүү бэлтгэх бодлого баримталж тэдний оролцоог илүүтэй авч үзэх шаардлагатай хэмээн үзэж сувилагч нарыг төрийн зардлаар сургах, орон нутгийн захиалгаар нутагт нь бэлтгэх, байгууллагын захиалгаар туслах сувилагч бэлтгэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Хангайн бүсэд Анагаахын Шинжлэх Ухааны үндэсний их сургуулийн харьяа Cувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогцолбор байгуулан орон нутагт сувилагч мэргэжилтнийг бэлтгэн чадавхжуулах боломжийг бүрдүүлнэ.
Салбарын хүний нөөцийг чадавхжуулах, тэдний нийгмийн баталгааг хангах чиглэлээр салбарт төдийгүй салбар хооронд авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих 2025-2028 оны цогц арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж цаашид сувилагчаар суралцах лицей ангийг 9-р ангиас нээх, одоогийн суралцаж байгаа оюутныг суралцах хугацаандаа сувилагчаар ажиллах боломжийг бүрдүүлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагад Нийгмийн эрүүл мэндийн сувилагч бэлтгэн ажиллуулах, төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог бэхжүүлэх, сувилагч нарыг гадаад улс оронд сурган дадлагажуулах, тэдний цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах зэрэг олон үйл ажиллагааг тусган төлөвлөөд байна.
Сувилагчдын цалин, хөлсний доод жишиг албан тушаалын зэрэглэлээр 2022 онтой харьцуулахад 2024 онд дунджаар 45 хувь нэмэгдэхийн зэрэгцээ Засгийн газрын тогтоолоор орон нутгийн нэмэгдлийг зэрэглэл харгалзахгүйгээр суманд 40 хувь, аймаг болон Нийслэлийн алслагдсан дүүрэгт 20 хувиар нэмжээ.








Холбоотой мэдээ, мэдээлэл