
Тогтвортой хөгжлийн зорилт (ТХЗ)-ын хамтарсан сангийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газартай хамтран хэрэгжүүлж буй "Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх (demosc)” төслийн хүрээнд Эрүүл мэндийн яамтай хамтран 2025 оны 5-р сарын 1-ний өдөр эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтэн, цахим бүртгэл, мэдээллийн 80 орчим ажилтнуудад сургалт зохион байгууллаа.


Сургалтаар дараах сэдвийн хүрээнд оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэв. Үүнд:
Мэдээллийн аюулгүй байдал – Цахим эрүүл мэнд
Цахим хөгжлийг дэмжих хууль, эрх зүйн орчин
Цахим хэрэглээ, цахим ур чадвар, цахим ёс зүй
Хиймэл оюуны хэрэглээ, түүний эерэг ба сөрөг тал
Мэдээллийн аюулгүй байдал – Цахим эрүүл мэнд
Цахим хөгжлийг дэмжих хууль, эрх зүйн орчин
Цахим хэрэглээ, цахим ур чадвар, цахим ёс зүй
Хиймэл оюуны хэрэглээ, түүний эерэг ба сөрөг тал

Энэхүү сургалт нь төрийн албан хаагчдын цахим ур чадварыг нэмэгдүүлэх, цахим засаглалыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.



