Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНОВЧТОЙ МЕНЕЖМЕНТ ЧАНАРЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ


УГТЭ жил бүрийн V сард уламжлал ёсоор тэмдэглэдэг “Олон улсын Сувилагчдын өдөр”-ийг угтан сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн эрдэм судлалын ажлыг дэмжиж, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, тэдний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, сувилахуйн шинжлэх ухааны шинэ арга технологийг нэвтрүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах зорилгоор тус эмнэлгээс санаачлан 11 дахь жилдээ сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд Үндэсний сургалт семинарыг зохион байгуулж байна.
АНУ, Япон болон гадаадын эрдэмтэн, судлаачид, нийслэл, орон нутгийн 59 байгууллагын 350 гаруй сувилагч, тусгай мэргэжилтний төлөөлөөллүүд оролцож, 8 зочин илтгэл, 12 боловсролын илтгэл, 16 судалгааны илтгэл, 84 судалгааны бүтээлээ ирүүлж,оролцож эмнэлзүйн сувилахуйн мэдлэг ур чадварыг хөгжүүллэх тухай салбарынхан хэлэлцлээ.
Сувилахуйн тусламж үйлчилгээнд оновчтой чанарын менежментийг тогтолцоог нэмэгдүүлэх сувилахуйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, тусламж үйлчилгээнд сувилагч мэргэжилтэн бүрийн оруулж буй бүтээлч хувь нэмрийг таниулахад чиглэж байна.



Холбоотой мэдээ, мэдээлэл