Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ОЧИРБАТ ФИЛИППИН УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА


Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Филиппин Улсын Манила хотноо 2025 оны 4 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Азийн хөгжлийн банкны бүсийн төвд зохион байгуулагдаж буй Өвчтөний аюулгүй байдлын асуудлаарх дэлхийн сайд нарын 7 дугаар дээд хэмжээний уулзалтад оролцож байна.  Энэхүү дээд хэмжээний уулзалтад дэлхийн 30 гаруй улсын төлөөлөл оролцож, өөрсдийн санал бодол, сайн туршлагыг хуваалцаж, цаашид өвчтөний аюулгүй байдлыг сайжруулахад хэрхэн хамтын ажиллагааг бэхжүүлж ажиллах талаарх “Мандалуёнгын тунхаг”-ийг батлах юм.

”Мандалуёнгын тунхаг” нь өвчтөний аюулгүй байдлыг эрхэмлэж, үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээг дэмжих, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлэхэд удирдлагын манлайлал, чадавхийг сайжруулах тал дээр анхаарч ажиллахыг улс орнуудад уриалж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл