Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧДААС ЗҮРХНИЙ ЭМГЭГИЙН ОНОШТОЙ 448 ХҮҮХЭД БАЙНА


Эрүүл мэндийн сайдын “Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах” бодлогын ажлын хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид элсэн суралцаж буй 33901 хүүхдийг зүрхний эмгэг илрүүлэх үзлэгт хамруулаад байна.  Эхний шатны илрүүлэг буюу зүрхний цахилгаан бичлэг хийж, хүүхдийн зүрхний нарийн мэргэжлийн эмч нар дүгнэхэд 7241 хүүхдэд өөрчлөлт илэрчээ. Өөрчлөлт илэрсэн хүүхдүүдийг хоёрдугаар шатны илрүүлэг буюу зүрхний хэт авиан оношилгоонд хамруулахад 448 хүүхдэд зүрхний эмгэгийн онош батлагдаж, үүнээс 140 орчим хүүхдэд мэс засал эмчилгээ шаардлагатай болсон.
Яаралтай мэс заслын тусламж шаардлагатай хүүхдүүдэд УГТЭ, ЭХЭМҮТ тусламж үйлчилгээг үзүүлж, эрүүлжүүлж эхлээд байна. 21 аймгийн нэгдүгээр ангийн сурагчдын үзлэг оношилгоо дээрх зарчмаар хийгдэнэ. Нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний үзлэгийн явцын мэдээллийг https://eruulhuuhed.mn/mainDashboard/1 -ээс харна уу!

Холбоотой мэдээ, мэдээлэл