Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн гишүүд ЭМДЕГ-т ажиллаж байна.


Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн дарга Д.Очирбатаар ахлуулсан гишүүд өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллаж байна.
Энэхүү арга хэмжээ нь “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд зохион байгуулагдаж буй бөгөөд ТАЗ-ийн гишүүд байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилт, шинэчлэлийн явц, төрийн албан хаагчдын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудтай газар дээр нь танилцаж, санал сэтгэгдлийг сонсож байна.

Уулзалтын эхэнд тус газрын Тамгын газрын дарга М.Нармандах байгууллагын бүтэц, орон тоо, хүний нөөц, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааны чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.
Мөн энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн яамны салбар зөвлөлийн дарга Д.Очирбат Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв шинээр болон ахиулан олгосон ТАЗСЗ-ийн тогтоол, Эрүүл мэндийн сайдын тушаалыг уншиж танилцуулан зэрэг дэв авсан ахиулсан бүх төрийн албан хаагчдад ажлын амжилт хүсч баяр хүргэлээ.
Үргэлжлүүлэн Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн яамны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Ариунтуяа төрийн албаны зөвлөлөөс гаргасан шинэчлэгдсэн тогтоол шийдвэр шинээр талаар танилцуулсан юм.

Мөн ЭМДЕГ-аас томилогдсон хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн баг өнгөрсөн саруудад төрийн албаны салбар зөвлөлийн ажлын хэсэгтэй хамтран хөдөө орон нутагт ажилласан талаар мэдээллийг энэ үеэр танилцуулсан байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл