Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ДҮҮРГҮҮДИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ ЗАМААР СҮРЬЕЭГИЙН ИЛРҮҮЛЭГ ХИЙНЭ


Сүрьеэгийн тусламж үйлчилгээний тогтолцоог оновчтой болгох замаар төвлөрлийг сааруулж 2028 он гэхэд илрүүлэлтийн түвшинг 70%-д хүргэх, бүх хэлбэрийн сүрьеэгийн эмчилгээний амжилтыг 90%-д хүргэхээр зорилт тавин ажиллаж байна. ДЭМБ-ын зөвлөмж болгож буй эрүүл мэндийн тогтолцоонд тулгуурлан бүх шатны эрүүл мэндийн байгууллагын оролцоотой сүрьеэгийн илрүүлгийг оновчтой зохион байгуулахад ЭМЯ, ХӨСҮТ, Глобал сан болон бусад ОУ-ын байгууллагууд хамтран ажиллаж эрт илрүүлгийн чанарыг сайжруулах үндэсний стратеги төлөвлөгөөнд суурилсан НЭМ-ийн төвүүдийг чадавхижуулна. Тус ажлыг эхний ээлжинд нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй Хан-Уул, Баянзүрх дүүргүүдэд зохион байгуулах юм.



Глобал сангийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа төслийн хүрээнд Сүрьеэгийн масс илрүүлгийг сонгосон 2 дүүрэгт явуулахдаа тархалтын өнөөгийн төлвийг тогтоох, тухайн дүүргийн эрүүл мэндийн байгууллагад суурилан чадавхижуулах замаар зохион байгуулахад санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлэхээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж байна.




Холбоотой мэдээ, мэдээлэл