Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ


Өнөөдөр “Эмнэлгийн мэргэжилтний тухай” хуулийн анхдугаар хэлэлцүүлгийг хийж эмч, мэргэжилтнээ хамгаалах чиглэлийн шинэ заалтуудыг хуульд тусгах тухай эмч, хуульчийн өргөн хүрээнд зохион байгууллаа.Манай улсад гурван эмч, эмнэлгийн мэргэжилтэн тутмын хоёр нь ямар нэг байдлаар үйлчлүүлэгчийн дарамт, заналхийлэлд өртөж байгааг Хүний эрхийн үндэсний комиссын тайланд онцлон тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн эмч, эрүүл мэндийн ажилтнууд үйлчлүүлэгчийн гүтгэлэг, доромжлолд өртөх, нийгмийн сүлжээнд хууль бус дуу, дүрсний бичлэг цацах зэрэг нэр төр, эрүүл мэнд, бие махбодод халдах үйлдэл тасрахгүй байна. Тиймээс эмч, Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн баталгааг хангах, иргэд үйлчлүүлэгчийн эрх үүргийг хуульчлах хэрэгцээ, шаардлага үүсээд байгаа юм.



Олон улсад эмнэлгийн тусламж, үйлчилгээнээс шалтгаалсан эрүүл мэндийн эрсдэлийн эмчилгээний зардлыг нөхөн төлүүлэх тогтолцоог хуульчлан хэрэгжүүлдэг. Мөн эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн хариуцлагаас үүдэн эмчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсныг нотлох, хохирогчийг тогтоох, хохирлын хэмжээг тогтоож шүүхээр шийдвэрлэх үйл явц нь цаг хугацаа ихээхэн шаардагддаг бөгөөд энэ хугацаанд үйлчлүүлэгчийн өвчин эмгэг нь хүндрэх, цаг хугацаа алдсанаас хохирлын хэмжээ нэмэгдэх нөхцөл байдал үүсэх магадлал өндөр байдаг байна.

Манай улс ч эмнэлгийн мэргэжилтний тухай хуулиар эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдэлээс үүдэн гарсан гэм хорыг хохирол багатай даван туулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай хэмээн үзэж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл