Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

НЯРАЙН ӨВЧЛӨЛ ЭНДЭГДЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР "ҮНДЭСНИЙ БАГ" БАЙГУУЛЖ ШИНЭ ТЕХНОЛОГИУД НЭВТРҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА


2025 оны Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан, ЭМЯ болон ДЭМБ эх, нярайн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр Монгол Улсын гаргасан ахиц дэвшлийг тэмдэглэн, эх, хүүхэд бүрийн амьдралыг эрүүл эхлэлээр хангах амлалтаа дахин баталгаажууллаа. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар нярайн тусламж үйлчилгээг олон улсын түвшинд хүргэж, нярайн өвчлөл эндэгдлийг бууруулах чиглэлээр "Үндэсний баг" байгуулсны үр дүнд нярайн тархи хөргөх болон нярайн уушгины даралтыг бууруулах гэх мэт тусламж үйлчилгээнд эмчилгээний шинэ аргыг нэвтрүүлсээр байна.
Эдгээр эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэхийн тулд эмч, мэргэжилтнүүдээ энэ чиглэлээр тэргүүлдэг өндөр хөгжилтэй улсуудад сургасан бөгөөд цаашид ч сургах төлөвлөгөөтэй байна. Монгол Улсад нярайн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 7.7 байгааг 5.5 болгон бууруулах боломжтой болохыг олон улсын эрдэмтэн судлаачидтай хамтран тооцоолсон.

"Эрүүл эхлэл, итгэлтэй ирээдүй" уриан дор Монгол Улс эх, нярайн эрүүл мэндийг дэмжих "Эрүүл нярай" санаачилгаа танилцуулж байна. Энэ санаачилга нь бүх төрөлтийг мэргэжлийн эмч, сувилагчийн хяналтад авах, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх, эрүүл мэндийн даатгалыг өргөжүүлэх зэрэг өргөн цар хүрээтэй эрүүл мэндийн бодлогын шинэчлэлүүдийг хэрэгжүүлснээр эх, нярайн эндэгдлийг мэдэгдэхүйцээр бууруулсан сүүлийн 20 жилийн хугацаанд гаргасан ололт амжилт дээр тулгуурлаж байгаа юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл