Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

БРИТАНИЙН ЭРҮҮЛ МЭНД, ХАЛАМЖИЙН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ХАМРАХ ХҮРЭЭНИЙ ТАЙЛАНГ АНГЛИ ХЭЛЭЭР БОЛОВСРУУЛЖ, ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХҮРГҮҮЛЛЭЭ



2024 оны 11 дүгээр сард Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөл Их Британид ажлын айлчлал хийх үеэр NICE байгууллага дээр очиж, эрүүл мэндийн технологийн үнэлгээний талаар 2 өдрийн сургалт авах завшаан тохиосон билээ. Уг сургалтын үр дүнд NICE байгууллагаас Монгол Улсын эрүүл мэндийн технологийн үнэлгээний хамрах хүрээний тайланг англи хэлээр боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна.  



Тус байгууллага нь 2008 оноос хойш олон улсад өөрийн мэдлэг туршлагаас хуваалцах төслүүдэд оролцож ирсэн бөгөөд NICE байгууллагын туршлагаас суралцах хэрэгцээ олон улсад нэмэгдээд зогсохгүй, бүтээгдэхүүн, үйл явц, арга барилыг нь сонирхох хандлага дэлхий даяар нэмэгджээ.



NICE байгууллага нь халамжийн үйчлилгээг өвчтнүүдэд дээд зэргээр, хурдан хугацаанд хүргэхийн хамт татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй захиран зарцуулахад санаа тавьж ажилладаг. Үүнд:
-  Эрүүл мэнд, халамжийн ажилтнуудад хэрэгтэй, ашиглаж болох гарын авлага, зааварчилгаа боловсруулах
-  Эрүүл мэндийн шинэ технологид зориулсан цогц нотолгоонд нарийн, бие даасан үнэлгээ хийх
-  Юу хамгийн чухал болох, эрүүл мэнд, халамжийн мэргэжилтүүдэд дунд иновацийг нэвтрүүлэх зэрэгт төвлөрсөн зөвлөмжийг боловсруулах
-  Хүн бүрийн ажлын үр дүнг сайжруулах сайн дадлын хэрэглээг дэмжих







 

Холбоотой мэдээ, мэдээлэл